2011-03-03

Үнэт чулуу №04

hrustal
Уулын болор /горный хрусталь/  
Буд гаригтай төрөл нэг энергитэй бөгөөд доржпалам эрдэнэтэй нэлээд төстэйгөөр  нөлөөлдөг. Аливааг хүлээж авах чадвар болон зөн совинг дээшлүүлэхээс гадна  хүмүүстэй харьцах чадварт ч сайнаар нөлөөлнө. Уулын болорыг хэлхэж хүзүүндээ зүүх, эсвэл алт мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүдэг.


agat
Мана /агат/ 
Маш олон янз байдаг энгийн гоёлын чулуу юм. Хөхдүү, бор саарал, хар саарал, хар, сүүн цагаан, ногоовтор, утаат, судалт  зэрэг маш олон өнгө байдаг бөгөөд тэр болгон өөрөөр нэрлэгддэг. Эрт цагт энх тайван, хайр сэтгэлийг бэлэгддэг байжээ. Далдын муу хүчнүүдээс эзнээ хамгаалдаг гэж бас үздэг. Өнгөнөөсөө хамаарч өвчин анагаах чадвар нь бас өөр өөр байх. Шар манан бөгжийг зүүн гартаа зүүж байвал урт удаан наслана. Давхарлаг үүсгэн солонгорсон өнгөтэй мана эрэгтэй хүний бэлгийн чадавхийг нэмэгдүүлнэ. Хурц улаан өнгөтэй бол могойн хорыг саармагжуулна. Цагаан маныг аягатай усанд 5 минут хийгээд түүгээрээ хоол идсэнийхээ дараа шүдээ зайлж байвал шүд тань цагаан болно. Манан бөгжийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүж байвал сэтгэл санааг сэргээх, хүч тамир оруулах увидастай. Хүзүүндээ зүүвэл ходоод гэдэсний өвчтэй хүмүүст тустай.

oniks
Талстат мана /оникс/
Хагас үнэт чулуу, Нар болон Бархасбадь гаригийн эрч хүчээр цэнэглэгдсэн байдаг тул хөгшрилтийн өвчнүүдэд, мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн системийн дисфункц  зэрэгт сайн. Мөн эпилепси, паркинсоны өвчин, шизофрени зэрэгт тустай. Тайван гүн нойрсоё гэвэл танд талстат мана  хэрэг болно. Бас ой ухааныг бэхжүүлж, бодол санааг тэгшрүүлдэг. Энэ чулууг  зүүсэн хүн тайван налгар, аз жаргалтай болдог гэнэ. Хайр сэтгэлийг ч улам лавшруулдаг увидастай ажээ. Мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүнэ. Харин та Ихрийн эсвэл Нумын ордод төрсөн бол энэ чулууг зүүж болохгүй.

No comments:

Post a Comment