Хаш /нефрит
Энгийн гоёлын чулуу, маш олон янз байдаг. Урт наслалтын чулуу. Бөөрөнд сайнаар нөлөөлдөг болохоор “бөөрний чулуу” ч гэдэг. Орондоо шээдэг хүүхдийн гудсан доогуур нь шөнөдөө хаш чулуу хийж, өдөр нь гаргаж наранд тавьж байх хэрэгтэй. Шээсний замын ямар нэгэн өрөвсөлтэй эмэгтэйчүүд хашыг хэлхэж хүзүүндээ эсвэл бугуйндаа зүүвэл нэн тустай гэнэ. Мөн дэлүүний ажиллагаа ч сайжирдаг. Бас нүдэнд “үүл” үүсэхээс сэргийлнэ. Хаш зүүсэн хүн амжилтаар дүүрэн байдаг гэнэ. Ажил хэргээ бүтэмжтэй байлгахын тулд чигчий хуруундаа хаш шигтгээтэй мөнгөн бөгж зүүгээрэй.
Нил ягаан болор /аметист/
Тунгалаг, цайвар чернилэн ягаанаас тод чернилэн ягаан хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу. Хүний дээд хэсгийн энергийн төвийн чулуу учраас ухаан санааг тунгалаг болгодог увидастай. Грек хэлнээс орчуулбал “архи уудаггүй, согтдоггүй” гэсэн утгатай. Энэ чулууг архины хундаганд хийчихээд архи уухад эзэн нь согтдоггүй гэдэг.Мөн итгэл, хайр, найдвар энэ бүхнийг эзэндээ бэлэглэнэ. Тиймээс гэр бүлийн чулуу гэж үздэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахад тань ч тустай чулуу гэнэ. Нил ягаан болорыг алтанд суулгаж зүүвэл танд хөгжил цэцэглэлийг авчирна. Мэдрэлийн гаралтай булчин сулралтай хүмүүс энэ чулууг үргэлж зүүхээс гадна орныхоо дөрвөн өнцөгт байрлуулбал нэн тустай байдаг. Хэрэв байнга ядам хуруундаа зүүж байвал ямар ч насны ээрүү хүн эдгэрнэ. Хэлгий хүүхдэд хүзүүнд нь зүүлгэвэл засарна. Хаврын улиралд эмэгтэйчүүд нил ягаан болорон зүүлт хоолойдоо зүүвэл сэвхтэх, шинээр үрчлээ үүсэх зэргээс хамгаалагддаг юм байна.
Зарим нил ягаан болор харьцангуй бараан өнгөтэй байдаг. Энэ нь Санчир гаригийнхтай төрөл нэг энергээр цэнэглэгдсэнээс тэр бөгөөд хөх индраанилтай төстэй үйлчилгээ үзүүлдэг байна.
No comments:
Post a Comment