2011-03-07

Урлагын тэнгэр амьдралын хөг аялгуу юм даа

Хөгжим, шүлэг хоёр хамтдаа хоршихоороо ямар яруу, ямар тансаг байдаг билээ дээ. Ийм ч учраас миний амьдралын ихэнхи хэсэг үүнтэй салшгүй холбоотой. 
Би энэ бүхэнд авьяастай биш ч гэсэн энэ орон зай намайг хөглөж, надад урам зориг, сэтгэлийн баяр баясгалан, хайрын мэдрэмж, хамгийн сайхан сэтгэл хөдлөл, амьдралыг үнэлэн гэрэл гэгээг олж харах нүдийг минь нээж өгдөг гэхэд хилсдэхгүй л болов уу? Клейдерманы аязыг сонсоод ямар их сэтгэл хөдөлж, байх суух газар олдохгүй далавчтай бол аль хэдийн тэнгэрийн хязгаарт нисээд оччихсон тогтож чадахгүй байгаа даа хэхэ. 

Урлагын тэнгэр амьдралын хөг аялгуу юм даа, ГАЙХАМШИГТАЙ.

No comments:

Post a Comment