Цахилгаан миксер байхгүй ч та энэ тортыг хийж болно.
Орох зүйл:
6 ш. өндөг
200 гр. элсэн чихэр
250 гр. майонез
1 лааз молоко
500 - 550 гр. гурил
1 цайны халбага сода
200 гр. элсэн чихэр
250 гр. майонез
1 лааз молоко
500 - 550 гр. гурил
1 цайны халбага сода
Кремэнд нь:
700 - 800 гр. өтгөн цөцгий |зөөхий|
200 гр. элсэн чихэр
Элсэн чихрээ өндөгтэй сайтар хутгана.
Майонезаа хийгээд хутгана.
Молокогоо нэмнэ.
Содыг том халбаганд хийгээд дээрээс нь лимоны хүчил, шүүс эсвэл уксус дусааж содны үнэр амтыг үүсгэдэг бодисыг зайлуулна. Гурилтайгаа хамт нэмж зуурна.
Хэвээ тослоод 1 см зузаан зуурмаг хийнэ. 180 градус хүртэл халаасан духовканд 20 -25 минут жигнэнэ. Болохоороо хэвний хананаас салж завсар гарна! Бүх зуурмагаа ингэж жигнэнэ. 26 см диаметртэй хэвэнд 3 ширхэг бэлдэц гардаг.
Кремээ бэлдэнэ. Цөцгийгөө элсэн чихэртэй сайтар хутгана.
Бэлдсэн тортны сууриа голоор нь зүснэ.
Кремээ сайн шингээж өгнө.
Бүгдийг нь давхарлаад хүссэнээрээ чимэглэнэ. Шоколадыг хөлдөөгөөд үрүүлд үрж чимсэн нь энэ. Шоколадан цэцгийг хайлсан шоколадыг цаасан дээр цэцэг хэлбэрээр гоожуулаад хөлдөөгчид хийж загсаана.
No comments:
Post a Comment