2011-03-07

Би яг л одоо дурлачихсан юм шиг ...

Би яг л одоо дурлачихсан юм шиг
Байж чадахгүй сэтгэл минь догдлоод байх чинь
Яруу тансагийн аялгуу чи юунд ийм гайхалтай байдаг юм бэ?
Яагаад ингэтэл би догдлон, дурлана вэ?
Эгшиглэх аязын чинь өмнө би бүжмээр байна
Эрхэмсэг бүхнийг хамтдаа мэдэрмээр байна

Хаанаас ч юм урлан сийлдэг
Хачин гоё шүлгэнд би бас л дурлачихлаа
Хэний сэтгэлээс, хайраас цэцэглэсэн
Хээнцэрхэн, чамин үгсийн хэлхээ вэ?

Дурлалын шүлгэнд мансуурсан шигээ
Дурлал чамтай хамт согтохыг хүснэ
Аялгуу хөг сэтгэлийг минь бялхуулдаг шиг
Ариухан хайр чамтай бас эгшиглэхийг хүснэ.

No comments:

Post a Comment