Францын төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, киноны хөгжим болон этника хөгжмийн зохиолч Филипп Паже буюу Ричард Клайдерман 1953 оны 12 сарын 28-нд Парис хотод төрсөн.
Аав нь түүнд бага наснаас нь төгөлдөр хуур зааж өгсөн ба 12 настайдаа Парисын хөгжмийн дээд сургуульд оржээ. Арван зургаан настнуудын тэмцээнд нэгдүгээр байрт орж байв. Сургалтын төлбөрөө олохоос гадна өөрийгөө хөгжүүлэхийн тулд төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд тэрээр Францын поп дуучид болох Мишель Сарду, Тьерри ЛеЛюрона, Джонни Халлидея нартай хамтарч ажиллаж байв.
1976 онд Францын хөгжим бичлэгийн продюсер Olivier Toussaint-ийн урилгаар түүний хамтрагч хөгжмийн зохиолч Paul de Senneville-ийн “Аделинд зориулсан баллад”-ыг хөгжимдөх шалгаруулалтад 23 настай Филипп Паже бусад хорин төгөлдөр хуурч оролцсноос шалгарч энэ үеэс түүний нэр хүнд өсч эхэлсэн байна.
“Тэр сайн техниктэй, сонирхолтой хөгжимчин байсан. Бас сайхан харагдаж байсан” гэж Toussaint хэлжээ. Алдарт “Аделинд зориулсан баллад” түүнийг од болгож 30 гаруй оронд 22 сая хувь борлогджээ. Одоогийн байдлаар тэр 1200 гаруй хөгжмийн бүтээл бичүүлж 100 илүү цомог гаргаснаас 90 сая хувь борлуулаад байна.
No comments:
Post a Comment