Усан үзэм нь усан үзмийн ороонгод ургах жимс юм. Шууд идэж хэрэглэж болох ба мөн дарс, шүүс, жимсний чанамал, цэлцэгнүүр гэх мэтийг хийж хэрэглэдэг хатаасан үзэм юм.
Усан үзэм нь улаан, ногоон, цагаан, хөх ягаан зэрэг олон янзын өнгөтэй байна. Хөх ягаан өнгийн хальс нь нь антоциан, полифенолоор баялаг ажээ.
Усан үзмийн тариалалт
НҮБ-ын Хүнс ХААБайгууллага (FAO)-ын тооцсоноор өдгөө дэлхий дээр 75,866км² талбайд усан үзэм тариалж байна. Үүнээс 71% нь дарс үйлдвэрлэхэд, 27% нь жимс, 2% нь хатаасан хэлбэрээр ашиглагдаж байна. Доорх хүснэгтэд дарсны усан үзмийн тариалалтаар тэргүүлэгч орнуудыг харуулав:
Улс | Талбайн хэмжээ |
Испани | 11,750 km² |
Франц | 8,640 km² |
Итали | 8,270 km² |
Турк | 8,120 km² |
АНУ | 4,150 km² |
Иран | 2,860 km² |
Румын | 2,480 km² |
Португал | 2,160 km² |
Аргентин | 2,080 km² |
Австрали | 1,642 km² |
Ливан | 1,122 km² |
No comments:
Post a Comment