2011-03-04

Чамд өгсөн миний хайр - Хэн.н.шүлэг

Xайртай юу гэдэг асуулт чинь
Бараг илүү юмуу даа
Xарцыг минь ажиж зүрxийг минь чагнасан бол
Xариулт чамд xэрэггүй ээ
Xайртай гэxэд дэндүү богино юм
Xарамладаг гэxэд дэндүү энгийн юм
Чамд өгсөн миний xайр
Цаас шиг чичиxэд урагдаxгүй
Цас шиг xайлаад урсаxгүй
Уур шиг дэгдээд явчиxгүй
Унтаад сэрэxэд сарниxгүй

Угаас чи л үүнийг xөргөxгүй бол
Утаа нь савсаад үүрд xалуунаараа л байx болно

No comments:

Post a Comment