2011-01-27

Асуулт болгон хариулттай

Эртээ урдын цагт нэгэн хүү амьдран суудаг байжээ. Үлгэр заавал ингэж эхлэдэг биз дээ. Хэхэ. Тэрээр дөлгөөхөн, ажилсаг, найзархаг боловч чимээгүйхэн ажиглах дуртай гэнэ. Өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун явдаг болохоор их сайхан сэтгэлтэй юм. 
Нэгэн өглөө боссон бие нь хоос оргиод, сэтгэл ихэд тавгүйтэж, эмч домч, үзэж хардаг хүмүүст үзүүлсэн боловч тусыг эс олжээ. Арга тасран эзгүй хээр очин: Байгаль ээж минь энэ юу болох нь вэ? Ертөнцөд оношилж болдоггүй зүйл байдаг гэж үү? гэж асуув уу гүй юу алсаас аялгуу эгшиглэсээр л . . . 

2011-01-26

Люблю тебя очень очень

Омар Акрам

Дутуухан хундагласан дарс

Яамаар ч юм бэ дээ тэр орон зайг
Яагаад тэгтэл хатуурхсан үл мэдэх араншин бэ?
Хэнээс ч илүү өөртөө итгэдэг бардам зан
Хэзээ ч юм хааяахан догдлоод
Болчимгүй, аз үзэж тэнэглэлд автах юм даа

Омогшил ихэт зүрх зүсүүлсэн үгс
Одоо ч мартагдахгүй гайхшраад итгэж чадахгүй л байна
Дутуухан үлдэж, үл ойлголцолд хүрэх байсан бол
Дундуур сэтгэл дүүрэн болох гэж дарс хундагалахгүй л байсан даа

2011-01-24

Гайхамшигт ертөнцийг туурвин мөнхжүүлье

Чимээгүй ирэх хайрын шивнээг сонсоод чиний бодолд дулаацан, илүү яруу оршихыг хүснэм. Халуухан сэтгэл дотроо илчтэй ч, харин гаднаа хүйтэн гантиг мэт байх нь эгэл амьдралын хууль ч юм шиг, нэг л нууцлаг атлаа хэтэрхий зөөлөн, хатуу байх юм. Хэзээ ч өөрийнхөө орон зайгаар хүсэл хязгаарын хэмжээг зааглана гэж омогших араншин, хэн ч юм нэгэн увидаст баяр баяслыг бэлэглэгч, хайрын ундаргад өөрөө ч мэдэлгүй уяран хайлж, бүх л зүйлийг эрхэмсэг бүхний төлөө урлан бүтээж чадах мэт, бүх зүйл үнэн яруу бадамлан асч, тэнгэр заяат бурхан мэт шүтэн дээдлэх сэтгэл төрнө. 

2011-01-23

Цаг хугацаа, амьдрал өгүүлэх болно

Асрамжийн газрын хүүхэд, буурлууд гээд л өөрийн эсрэг ертөнцийг олж харахад үнэхээр л сэтгэл шимшрэм, дэндүү их өгүүлэмжтэй юм аа. Зүгээр л хараад сэтгэлээ уудлан ярилцах хором мөчүүд жаахан жаргал бэлэглэж байгаа ч гэсэн энэ бүхний төлөө чадал хүрдэг бол ямар нэг зүйл хийхсэн, гэхдээ өөрийн амьдралд ийм зүйлийг байлгахгүй юмсан л гэж маш их хүслээ. Энэ ч бас амьдралд нэг хөг нэмнэ шүү дээ.

2011-01-22

Энэ цагийг хөглөсөн аялгуу болон ундарлаа

Хүмүүсийн үзэл бодол, хандлага эерэг сөрөг, зөвшөөрсөн, дургүйцсэн, өрөвдсөн хайрласан сэтгэлийн утасуудыг алийг нь буруутгалтай билээ дээ.
 
Бүгд л нэг зорилго тэмүүлэлтэй атлаа алдсан, төөрсөн, зөв чиглэлд хүрсэн гээд л тоочоод баршгүй даваа болгоныг өөрөө ч мэдэлгүй өөртөө оногдуулан туулсаар л байдаг. Хайрлаж байна, хайрлахынсан гэж бодсон бодлууд, үйлдлүүд яг үүн шигээ л илрэн гардаг бол зам яг л ямар ч бартаагүй шулуун байх байсан байх.

Батсүмбэр ахмадын асрамжийн газраар айлчиллаа

Амралтын нэг өдрийг сайн үйлсийн аянд нэг сэтгэл, нэг санаагаар Батсүмбэр ахмадын асрамжийн газраар айлчлан, азай бууралуудаа сэтгэлийн дэм, урам зориг, аз жаргал бэлэглэхээр зорин очлоо. Миний хувьд түрүү жил очиж байсан болохоор дахиж очих чин хүсэл эрмэлзлээр зарим нэг ажлаа хойшлуулан явсан, харин маш их оргилж байсан шигээ маш их сэтгэл хангалуун байлаа. Сайн үйлсийн аян цаанаасаа л их гэгээлэг, хүний сэтгэл зүрхний гүнээс гарч чаддаг шигээ сэтгэл хэмээх нарийн эмзэг утсыг хөндөж чаддаг гайхамшигтай үйлс юм даа.


Өглөөний 06 цагт цугларч, аянд гарахын өмнө

2011-01-21

Гэр бүлийн харилцаа

Хүний биед цус маш чухал үүрэгтэй адил харилцаа хайртай хүмүүсийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харилцан ярилцахгүйгээр ямар ч дотны харицаа үүсэн бий болох боломжгүй. 
 
Гэр бүл болно гэдэг нь хосууд маш том, олон өрөөтэй байшинг эзэмшиж авч байгаатай адил юм. Тэд байшингийнхаа бүх өрөөнүүдийг ашиглаж, маш олон үйл ажиллагаа зохиож гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэх болно.

Эхийн сэтгэл зүй урагт

"Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд    байхад нь хүмүүжүүлэх явдал юм байна" хэмээн нэгэн эх хэлжээ. Эхийн хэвлий дэх орчин нь ургийн зан авирт нөлөөлдөг гэсэн үзэл бодол нь МЭӨ 500 оны үеийн агуу сэтгэгч Күнзээс эхлэлтэй. Үүний дараа ойролцоогоор МЭӨ 450 оны үед Хятадын соёлд хүүхэд хүмүүжүүлэх онцгой нэгэн томъёо олсон нь эхийн хэвлий дэх хүүхдийн хүмүүжилд эрүүл мэнд, хоолны дэглэм, хөгжим зэргийг агуулсан зүйлийг боловсруулжээ. 
 

Дээдсийн амттан

Английн I Чарльз хаан олон зууны тэртээ хамаатан садан болон шадруудынхаа дунд тансаг үдэшлэг зохиожээ. Үдшийн зоогны дараа хааны франц тогооч шинэ амттаныг танилцуулав. Шинэхэн орсон цас шиг хэрнээ цөцгийн тосоор амталсан, гайхалтай сайхан тэр хүнс цугларсан зочдод урьд өмнө амсаж байгаагүй ер бусын тааламжтай амтыг мэдрүүлжээ. Олон зочин шинэ амттаныг ихэд таашаав. Чарльз тогоочоо дуудан, тансаг амттаны нууцыг үл задруулах зарлиг буулгаж, зөвхөн хаан болон дээд зиндааныхны идээ хэмээсэн тухай түүх өгүүлдэг.
Хэрвээ намайг тэнгисийн дунд явж буй усан онгоц гэх юм бол бүх л зүг чиглэлд очихыг хүссэн хэмжээ хязгааргүй төөрсөн сэтгэл. Харин ганцхан зүйл миний энэ бүх бодлыг минь үл хамааран, үл эргэлзэн, үл шантралгүй явах чиглэл - Тэр бол хайр дурлал, гэр бүл, миний ирээдүй, миний хамтдаа бүтээх ертөнц юм. 

2011-01-20

Бялууны түүх

Хурим найр, төрсөн өдрийн ширээний гол амттан нь бялуу. Бялууг маш нарийн ширхэгтэй, уургийн агууламж бага гурилаар хийдэг бөгөөд түүнийг хийх хэдэн сая жор байдаг. Бялуу анх МЭӨ VI зууны үед эртний Ромд үүссэн гэж үздэг. Орц, найрлагад нь гурил бараг хийдэггүй бяслагтай бялуу эртний Грект МЭӨ I зуунд үүссэн байна. Мөн бага хэмжээний гурил хийдэг шоколадтай бялуу Германд үүсчээ.
 

Валентины өдөрт

жор нь их л сонин юм. Ямар амттай болсон бол гэж бодлоо кк

2011-01-18

Мөхөөлдөсний түүх мөн таныг тодорхойлно

Мөхөөлдөс нь нэн эртний тvvхтэй. Одоогоос 3000 жилийн тэртээ баян Хятадуудын ордонд сэрvvцvvлэх зорилгоор мөс юм уу цастай жимсний шvvсийг бэлтгэн хэрэглэдэг байжээ. Яг ийм амттанаар Македоний Александр хааныг Энэтхэг, Персийг эзлэх vеэр дайлж байжээ. Эрт vеийн алдарт эмч Гиппократ “Ийм амттан vлбэгэр байдлыг эмчилдэг” хэмээн бичжээ.

Шоколад хамгийн төгс бэлэг

Эмэгтэй хүнийг амттан шиг төсөөлдгийн учир нь бүсгүйчүүдийн 99 хувь нь шоколаднаас хэзээ ч татгалздаггүй, сексээс ч илүүд үздэгтэй холбоотой.
Гайхалтай амтнаас гадна шоколаданд дурлах үед уураг тархинд нь бий болдог бодистой адил phenylethylamine хэмээх зүйл байдаг аж. Уг бодис нь зүрхийг баяр хөөрөөр бялхуулж, сэтгэлийг хөдөлгөдөг юм. “Хайрын бодис ” гэж нэрлэж болох уг бодис  дур тавих үед бий болдог өөр нэгэн mesolimbic dopamine-ы үүсгэдэг ажээ. 

Дарсны хундага


Тунгалаг (Transparent): Дарсыг ууж байхдаа дарсны өнгийг харах, мэдрэх их чухал.
Урт иш (Long-stemmed): Хундаганы иш хэр урт байна, төдий чинээ сайн гэнэ. Учир нь урт иштэй хундаганд вино уухад гарын дулаан ууж буй виног тань халааж амт чанарыг нь өөрчилдөггүй. 
Нимгэн ирмэг (Thin-lipped): Нимгэн, зөв хэлбэртэй ирмэг ууж буй дарсыг тань зөв амтыг мэдрүүлж, зузаан ирмэгтэй хундага дарсыг байгаагаас нь илүү хатуу мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Дарсны тухай

Дэлхий дээрх дарсны нэр төрөл хэдэн арван мянгад хүрдэг. Тэгээд ч жил бүрийн усан үзмийн шинэ ургацийн дарс өмнөх жилүүдийнхээс өөр амт чанартай болдог.

Хэрхэн ялгах вэ?
Мэдээж, лонхны шошгон дээр дарсны тухай бүгдийг бичсэн тул уншаад л болно гэх хүмүүс бий. Гэтэл энэ нь тийм ч найдвартай арга биш бөгөөд хуурамчийг жинхэнээс ялгахад төвөгтэй байдаг. Олон мянган жил хэрэглэж ирсэн хамгийн найдвартай нь амтлах буюу латинаар “degustare”.

Дарс гэж юу вэ

Дарс нь цэвэр усан vзмийн шvvснээс гаргаж авдаг байгалийн бvтээгдэхvvн юм. Усан vзмийг удаан хугацаанд исгэх замаар дарсыг гарган цэвэр авдаг бөгөөд дэлхийд 1500 гаруй нэр төрлийн усан vзмийг дарсны vйлдвэрлэлд ашиглаж байна. Дарсанд жимс жимсгэнэд байдаг тэжээллэг болон биологийн vнэт бодисууд ялангуяа витамин, эрдэсvvд агуулагдахаас гадна шvvсийг эсгэж боловсруулахад хvний биед ач холбогдолтой төрөл бvрийн нэгдлvvд vvсдэгээрээ онцлогтой. 

Дарсны түүх, хэрэглэх соёл

Усан үзмийн модны төрлүүд анх 60-аад сая жилийн өмнөөс бий болсон байна. Мөстлөгийн болон дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд усан үзмийн төрлүүдийг устгасан ч дахин шинэ төрөл зүйлс бий болж шувуу, хөхтөн амьтан болон хүн хоол тэжээлдээ хэрэглэх болжээ.
Дарс олон мянган жилийн түүхтэй ундаа билээ. Усан үзмийн шүүс домбонд "санамсаргүй" дууссанаар түүний амтыг хүн анх мэдсэн домог буй. Дарс үйлдвэрлэгч орнуудын хууль журмаар зааснаар дарс гэдэг нь "усан үзэмний исгэсэн шүүс" ажээ. Гэвч өөр жимс жимсгэнэ, ногооны исгэсэн шүүсийг "дарс" гэж мөн нэрлэж хэвшжээ. Дарсны үндсэн түүхий эд болох "Vitis vinifera" буюу усан үзмийн ороонго нь хорвоогийн хамгийн эртний ургамал юм. Усан үзэм нь 15 сая жилийн өмнө үүссэн бөгөөд дарсыг 10 мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн гэж судлаачид үздэг. 7000 жилийн тэртээ эртний Египет, Ассир, Вавилон, Дундад Азид усан үзэм тариалж байсныг түүхчид нотолдог.

2011-01-16

Наран - Аавдаа үнсүүлэхийн жаргал

Нулимсаан залгиж зөндөөн он жилүүдийг өнгөрөөж чадсан мөртлөө одоо нуухыг хичээсэн ч асгараад байдаг болчихож.

Таныгаа байхад түшиг тулгуурт бүдэрдэггүй байж
Таныхаа уужим ухаанд саруул гэрлийг хайдаг байж

н.Чулуунбаатар - Аавдаа бичсэн захидал

Энгэрийн тань үнэр сэтгэлд үгүйлэгдэхийн цагт
Ээжээсээ илүүтэйгээр таныг л санадаг шүү ааваа......
 
Он жилүүд хөвөрсөөр одоо хүү нь том хүн болжээ
Ээжээсээ таныг нэхэн зовоодог байсан үр чинь ээжээсээ өндөр боллоо
Эгч нараасаа өөр хүнтэй ярьж чаддаггүй би чинь эхнэр авах насанд хүрлээ
Эцэг таны удмыг үргэлжлүүлэх эрийн цээнд очлоо аав минь

Таныг үдсэн тэр зэврүүн салхитай өдөр хүүхэд насаа гээсэн
Танхилхан хоёр хүү чинь баганаа түшээд үлдсэн
Харуусалдаа дийлдсэн ээжийгээ хоёр талаас нь сугадсан
Хөөрхий хоёр охин чинь сэтгэлээ чангалж сүлжсэн

2011-01-15

Жаргалтай хүүхэд нас

Хүний амьдралын хором мөч бүхэн дахин эргэж ирдэггүй. Тэгвэл тэр дотроо хамгийн цагаахан, гэнэн томоогүй үе бол яалт ч гүй хүүхэд нас билээ. Одоо ч хүүхэд зан хүн бүхэнд тодорхой хэмжээгээр байдаг л байх, том болсоон хэмээн бардамнан хэлэхдээ ч бас л хүүхэд шиг зан гаргасаар л, яадгы гоё шдээ.

Энэ ертөнцөд байхдаа би лав жаргалтай байдаг, адилхан эрхэлж, уйлж, дуулж, уурлаж, гомдоод л хэхэ. Өнөөдөр, үргэлжид хойшид жаргалтай л баймаар байна, бас жаргалтай хүмүүсээр хүрээлүүлж хамтдаа баярламаар байна. Нэгэндээ олдсон цаг хугацааг нь сайхан байлгая лдаа. Хүсвэл муу бүхэн зүгээр л гар дохиход хажууд чинь ирнэ.
 

2011-01-13

Хайр дурлал - Афоризм


* * *
Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг
(Петроний)

* * *

* * *
Хайрлаж дурласан хүмүүс нүдээрээ бус сэтгэлээрээ хардаг
А.Стендаль
* * *

Та хэн бэ? - Афоризм

Бусдын vгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггvй хvн таг дvлийтэй ижил.
Хераклит
* * *
Өөрийгөө хэрхэн vнэлж цэгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг.
Франсуа Рабле
* * *
Сайн зvйлд vгээр хөтлөх нь хэцvv. Vлгэр жишээ vзvvлж дагуулах нь л vр дvнтэй.
Сенека
* * *
Би сэтгэж байгаа учир оршин байна.
Декарт
* * *

2011-01-09

Г.Даваажаргал - Xүссэнээрээ, өөрийнхөөрөө, дэлхийд ганцхан xувь

Багтраад уначихалгүй өдөрт 5 км гүйж сурсан минь миний 2010 оны онцлох амжилт байлаа. Шинэ жил айлчлан, xуучин он нэгэнтээ улиран оджээ. Ирэх жилд юуг гол зорилтоо болгох вэ гэж бодон бодсоор нэлээд xугацаа өнгөрсөн мэт.

Миний урдаа тавьсан зорилт бүр xүссэнээрээ, өөрийнхөөрөө тэгсэн xэрнээ xэзээ ч давтагдахгүй дэлхийд ганцхан удаа л цогцлох миний амьдралын өнгө жаягыг тодорхойлж байдаг. Өмнөх тавьсан зорилтондоо xүрч, эрч xүчээр цэнэглэгдэх сайхан мөч олонтаа ч тавьсан зорилтоо xоолтойгоо xольж идчихээд улиг болсон зорилттойгоо даxин зууралдах үе ч нэлээн байдаг. Энэ бүхнээ эргэцүүлэн бодоод xүний амьдралын зорилт гэж юу вэ, зорилтоо яаж тодорхойлох вэ гэдэг сэдвийг xөндөн бичвэл надаас арай туршлага бага, тэгэхдээ толгой сэргэлэн, залуу насны эрч xүчээр дүүрэн дүү нарт маань xэрэг болох юун гэж бодлоо.

2011-01-08

Тийм ээ, чи миний таньдаг хүн - Х.н.шүлэг

Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу

2011-01-03

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсууд

Их Британийн судлаачид янз бүрийн статистикийн хэмжүүр ашиглан дэлхийн аль улс хамгийн аз жаргалтайг тогтоохоор оролджээ. Судлаачид статистикийн тоо баримт ашиглахынхаа хажуугаар дэлхийн 178 орны 70 мянган хүнээс санал асуулгын хариу хүлээн авсан. Хамгийн аз жаргалтай улсууд нь "Эрүүл, баян чинээлэг, ухаалаг байгаа нь гайхах зүйл биш юм.
Гэхдээ хэний ч таамаглаагүй зарим улсууд аз жаргалын үзүүлэлтээрээ дэлхийн эхний арваад улсад багтсан” гэж судалгааны багийн гишүүд ярьсан.

№1: Denmark /Дани/

Аз жаргалтай болох ХОЁР алтан дүрэм

Бусад хүмүүс амархан туршлага олж авах шалтгааныг бий болго гэдэг нь чи бусад хүмүүст анхаардаг байх гэсэн үг юм. Хүн бүр аливаа зүйлсийг өөр өөрийн арга замаар сурдаг.
 
Жишээ нь чиний алиа зан ээжийг чинь уурлуулахад хүргэдэг бол найзыг чинь инээлгэдэг. Бүх л өдрийг дэлгүүрээр хэсэх нь найз охинд чинь таалагддаг бол найз залууг чинь залхаана. Улс төрийн талаарх үзэл бодол аавыг чинь уурлуулж, хөршийг чинь ятгаж дөнгөнө.

Аз жаргалтай болох НЭГ алтан дүрэм

Энэ дүрмийг мөрдснөөр ямар ч зүйл тохиолдоход та бэлэн болно. Учир нь та үүнтэй нүүр тулж, түүнээс суралцаж туршлагажина. 
Жишээ нь хэн нэгэн тан руу орилж байх үед ямар байх вэ? Мэдээж хүмүүс тань руу орилоод байхыг хүсэхгүй. Гэхдээ хэн нэгэн тань руу орилоход айхгүй байж чадснаар үүнийг даван дийлж чадна. Хэн нэгэн тань руу орилоход нэгэнт та туршлагажсан тул хэзээд ч аз жаргалтай байж чадна.

Аз жаргалтай болох 2 алтан дүрэм

Аз жаргалтай байх нь өнөөдөр их том бизнес болжээ гэхэд хилсдэхгүй. Учир нь хар тамхи, архи, тамхи, мөрийтэй тоглоом, их идэх болон бусад муу зуршлууд бүгд л бидний аз жаргалтай байх гэсэн хэрэгцээнээс үүдэн бий болсон. Харамсалтай нь эдгээр “шийдэл”-үүд асуудлыг улам дэвэргэж,  улам л аз жаргалгүй болгодог.

Амжилтын дүрэм №05

Та өөрийнхөө дотор унтаж байгаа хүнээ сэрээ
Хүн төрөлхтний бүхий л хугацаанд тантай яг адилхан нэг ч хүн төрөөгүй, хичнээн цаг хугацаа өнгөрлөө ч адилхан хүн хэзээ ч төрөхгүй.
Цорын ганц хосгүй нандинаараа, ухамсарын болон дотоод ухамсарын оюун санаандаа, олж авсан туршлагадаа, мөн тэрчлэн өөрийнхөө орон зай, цаг хугацааны хөдөлгөөний солиболцол, чиглэлдээ, одоогоор мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа өөрийнхөө хүч чадлыг оролцуулаад бусад олон зүйлд үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ бүх зүйлд нөлөөлөх, ашиглах, хяналт тавих, нийцэл зохицлыг олж авах боломжоор та хангалттай байдаг.

Амжилтын дүрэм №04

Өчүүхэн бага зүйл нь маш том ялгааг бий болгодог
Авраам Линкольн нэгэнтээ "Миний ажиглалтаар хүмүүс өөрсдийгөө хичнээн их аз жаргалтай гэж үзэж байгаа тэр хэмжээгээрээ аз жаргалтай байдаг" хэмээн хэлсэн байдаг.

Амжилтын дүрэм №03

Цаг хугацааны чадварлаг эзэн
Гэр бүл, амьдралын хамгийн үнэтэй зүйлийнхээ төлөө ямагт цаг, зав гарга. Цаг хугацааны чадварлаг эзэн болоход чухам юу гол нөлөөлж байна вэ гэвэл, зөвхөн хэдхэн цагийн хугацаанд ажиллах хэрэг гарлаа гэхэд цаг хугацаагаа түүнд багтааж төлөвлөх чадвар нь эзэн болгож байгаа юм. 
 
Ийм учраас ажлаас салдаггүй "хэнхэг" хүнээс ялгагдах нэг гол ялгаа нь бага хугацаанд илүү зүйлийг бүтээдэгт оршино.

Амжилтын дүрэм №02

Өөрийнхөө ачааг хөнгөл
Та энэ ертөнцөд юу ч үгүй ирсэн боловч, элбэг дэлбэг, санаа амар амьдрахын тулд хангалттай их ачааг жил ирэх тутам үүрэн хуримтлуулсаар байна. 


Өнөөдрөөс эхлэн өөрийн үүрсэн ачааг хөнгөл! Хүний эд баялаг гэдэг түүнийг олсон хэмжээгээр хэмжигддэг бус түүнгүй болж бүтдэг гэдгийг ойлго.

Амжилтын дүрэм №01

Та өөрийнхөө оюун ухаанаа байнга цэвэрлэж байх ёстой. Эс тэгвээс таны оюун ухаан байшингийн дээврийг торлосон, аалзны шүлс шиг болж хувирна. Оюун ухаан бидний амьдралыг диваажингаас там, тамаас диваажин болгох чадвартай.

Хошин шогийн мэдрэмжгүй бол гинжгүй галт тэрэг

Хошин шогийн мэдрэмж сайтай, өгөөмөр, нигүүлсэнгүй нь хамгийн жаргалтай хүмүүс болох нь харагдсан байна. 
“Хошин шогийн мэдрэмжгүй хүн бол гинжгүй галт тэрэг л гэсэн үг.”

Сэтгүүлч Жошуа Шренк “Аз жаргалтай амьдралын түлхүүр бол дүрэм журмыг дагах, бэрхшээлээс зугатах ч биш харин өөрийнхөөрөө амьдрах юм. Түүнээс гадна юуг ч хүндээр хүлээн авах хэрэггүй.  Хүн болгонд сул тал бий. Өөрийнхөө эсрэг тэмцэхэд олон жил  зарцуулах хэрэг байгаа гэж үү?  Амьдрал таны бодож байгаагаас ч богинохон тул гүнзгий амьсгаа аваад, амьдралд дурла” гэжээ.

Бодит түүхээс сэдэвлэсэн Робинзон Крузогын өөр нэг хувилбар болох уг кинонд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс залхсан Мак Кайндл сургуулиа төгссөнийхөө дараа хамаг зүйлээ зарж, эцэг эхийгээ орхиод, Аляскын  аглаг буйд нутаг руу явдаг.  Түүний өлсгөлөнгөөр үхэхийнхээ өмнө хэлсэн сүүлчийн үг нь “Зөвхөн бусадтай хамт байх үедээ л хүн аз жаргалтай байгаагаа мэддэг” гэжээ.

2011-01-02

Валентины бэлэг

Өөр бас гоё арга хэлэх үү? Зүрхэн хэлбэртэй хайрцаг магадгүй түгждэг жижигхэн авдар байж болно шдээ. Хааяа санахаараа эргэж хараад сэтгэлээ баясгадаг. Яах гээд байгаан бол гэж үү? За байна шдээ. Хийх саваа сонгочихлоо, одоо тэгвэл дотор нь байх зүйлсээ бэлтгэх үү? За тэгье.

Валентины бэлэг үү?

Валентины баяраар хайртдаа бэлэг барих гэж байгаа бол танд хамгийн түрүүнд зүрхэн хэлбэртэй хэв хэрэгтэй юм байна шүү. Тэгээд л бусад зүйлсийг та өөрийнхөө хүссэнээр, бас хайртынхаа хүссэн зүйлсээр хийж болно.
 
Та шоколадаа зүрхэн хэлбэрт оруулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл шоколадаа уутанд хийгээд халуун усанд өөрийн болно гэсэн хэмжээ хүртэл байлгаад, дараа нь уутны нэг амсарыг хайчлаад хүссэн хэлбэрт оруулаарай.

Эр хүн ч уйлдаг юм - Хэн.н.шүлэг

Эр хүн ч уйлдаг юм
Эгштэл мэгштэл, асгартал, цурхиртал уйлдаг юм
Хүний хайртыг жишим ч үгүй харчихдаг хирнээ
Хүүхэн хонгорыг нь тоох ч үгүй булаачихдаг хирнээ
Өөрийн гэргийг өндөсхийх зуур л харамладаг юм
Өөр хүний өвөрт байхыг нь хараад цурхирдаг юм

Би биш чи л жинхэнэ ядуу хүн

2 залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж. 

Нэг доллар


Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том юм байна.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос "Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон "том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ.

Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгнө

Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. 
Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.

Болор-Эрдэнэ - Сүүлчийн бороо

Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахин хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. Бүх сонин хэвлэл, телевиз радио борооны тухай мэдээллээр хахаж “Байгаль ээжийн бэлэглэсэн энэ гайхамшгийг бид өмнө нь яагаад анзаарч, ойшоогоогүй байсан юм бэ” хэмээн дуу алдацгаав. Зурагчид, телевизийн зураглаачид энэ өдөр л ур чадвараа харуулахаар шийдэж, хожим тэнгэрт хадсан үнэ хүрэх сүүлчийн борооны дусал болгоныг дурандаа буулган авахаар мэрийнэ.

Хүүхдээ зовоосон аав

Эхнэр минь жирэмслээд 3 сар болсны дараа миний сэтгэлд ад шүглээд зүгээр сууж чадсангүй. Би хар багаасаа ертөнцийн гоо сайхнаас хол хөндий өссөн болохоор үр хүүхдүүд минь хожим над шиг бүү болоосой гэсэндээ эхнэр хүүхэд 2 дээрээ нэгэн туршилтыг хийхээр сэтгэл шулуудсан юм. 

Хэвлий дэх хүүхэд


Таны дотор шинэ амьдрал эхэлснээс хойш 6 сар болжээ. Дахиад 3 сар өнгөрөхөд таны зүрхэн дороо тээж буй хүүхэд төр, гэр бүлд аз жаргал, баяр хөөр авчирна.
4 сартайгаасаа эхлэн хүүхэд хөдөлж эхэлдэг бөгөөд, харин хэдхэн сарын дотор аймар сахилгагүйтдэг болно. Зөвхөн хөдлөх биш, гадаад ертөнцөд болж буй зүйлийг мэдэрч, сонсдог юм.