2011-01-01

Валентиныг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед  дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Орчин цагт, Гэгээн Валентины өдрийг онцгой романтик хайрын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. 
 
Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг.

Хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт шувууд болзож эхэлдэг гэж Европчууд эртнээс үзэж ирсэн. Үүнээс үүдэж хосууд хоёрдугаар сарын арван дөрвөнд бие биедээ бэлэг өгөх, дурсгалын эд зүйл солилцох зэргээр шувуудын дурлалыг дууриасных болов уу гэж олон хүмүүс таамагладаг байна.

Францчууд
Францчууд энэ өдрийг өөрсдийн баяруудын тоонд оруулж ихэд өргөн тэмдэглэдэг гэнэ. Хосууд хайраа захиагаар илчлэн болзоонд урьж, тэр өдрийг бүхэлд нь хайртдаа зориулдаг байна. Мөн хэнээс ч ичиж зоволгүйгээр олон нийтийн газар үнсэлцдэг бөгөөд тэднийг хэн ч хорьдоггүй, бүр ая тухтай байдлыг нь бодолцож шөнийн гэрэлтүүлгээ нэмэгдүүлдэг гэнэ. Мөн шоколадаар янз бүрийн хэлбэртэй амттан хийж дурлалт хүндээ бэлэглэдэг уламжлалтай
.
Японд
Энэ баярыг тун өвөрмөц, хоёр янзаар тэмдэглэдэг. 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд нь хайртай залуудаа харин 3-р сарын 14-ныг Цагаан өдөр хэмээн нэрлэж эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна. Хосуудын дунд тэмцээн уралдаан зохиохоос гадна хайртай хүнийхээ дуртай зүйлийг бэлэглэж баярлуулдаг. Харин бүсгүйчүүд нь өөрийн гараар нэхсэн ороолтоо залуугийнхаа хүзүүнд зүүж өгдөг нь "Би чамд хайртай " гэх утгыг агуулдаг гэнэ. Энэ өдөр дурлалт хосууд хайртай гэдгээ батлахын тулд хосуудын жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэх нь тэдний хувьд хамгийн сайхан мөч байдаг ажээ.

Орост
Харин Орост хосууд бие биедээ гэнэтийн бэлэг барьж, үдийн болон оройн хоолонд урьдаг ажээ. Энэ үеэр хосууд бэлдсэн бэлгээ задалж, хайртай хүнээ үнсдэг байна. Энэ нь тэр хүний хайрын илэрхийлэл болдог. Мөн хижээл насны гэрийн эзэн, эзэгтэй нар ч Гэгээн хайрын баярыг залуусаас дутахгүй тэмдэглэдэг аж. Тэд энэ өдөр гэрийнхнийгээ цуглуулж оройн хоолоо ширээ тойрон сууж байгаад амтархан зооглодог.

Америк
Бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж, зарим нь хүндэтгэл үзүүлдэг байна. Харин хамгийн чухал бэлэгт ил захидал, шоколад, сарнай зэрэг тооцогддог. Ихэнхдээ эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг.

Канад
 
Дурлалт хосууд үдэшлэг зохиож, гараар хийсэн бэлэг солилцдог. 

Англи
Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг. Хүүхдүүдээр мөн дуу дуулуулж, чихэр өгдөг юм байна. Мөн энэ баярт зориулсан маш олон шүлэг, дуу байдаг. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай байдаг гэдэгт итгэдэг гэнэ.

No comments:

Post a Comment