Fraser Doherty нь амжилттай яваа залуу бизнесмэн бөгөөд түүний бизнес нь маш энгийн ажээ. Тэрээр анх 14 настайдаа Шотландад байдаг гэртээ жимсний чанамал хийх жороо эмээгээрээ заалгаж байжээ. Ингээд 16 настайгаасаа эхлэн тэрээр бүхэл өдрийг жимсний чанамал хийх бизнесстээ зориулдаг болсон. Жимсний чанамал нь Супер чанамал гэдэг нэртэйгээр зарагддаг бөгөөд жилд ойролцоогоор 500000-н ширхэг зарагддаг гэнэ. Их Британийн нийт жимсний чанамалын 10%-ийг хангадаг.
Milan Karki-ийн мөрөөдөл бол дэлхийн хамгийн хямдхан элекрон шинэ төрлийн нарны зайг хүний үсийг ашиглан зохион бүтээх явдал байжээ. Энгийн ядуу Nipal тосгонд өсч төрсөн тэрээр энэхүү нарны зайг зохион бүтээх аргыг бодож олжээ. Залуу зохион бүтээгч маань хэлэхдээ хүний үс бол нарны энергийг маш сайн дамжуулдаг хамгийн энгийн зүйл юм гэжээ.
3. Хамгийн анх Эверестэд авирсан хүүхэд
Тэрээр аавтайгаа цуг ууланд авирдаг бөгөөд түүний найз охин ч гэсэн уулын багын нэгэн гишүүн аж. Түүний нас уулын спортоор хичээллэхэд хэтэрхий залуу ч Jordan Romero тив тивийн хамгийн өндөр оргилуудад авирч байжээ. Jordan Romero 9 настай байхдаа Kilamanjaro гэдэг ууланд, хамгийн сүүлд 2010 оны 12 сард Antractica-д байдаг Vinson Massif-д авирчээ.
4. Электрон машин бүтээсэн анхны хүүхэд
Deсаrich Ludwig 16 настай бөгөөд түүний насны хүүхдүүд дөнгөж машин хэрхэн барихыг сурч байдаг бол тэрээр хамгийн залуу зохион бүтээгчээр шалгараад байна. Түүний машин 4 цилиндрийн хөдөлгүүртэй, аржаатар, яндан, DC гэдэг электрон мотор, батерай цэнэглэгч, зохицуулдаг төхөөрөмжтэй юм байна.
5. Цөмийн тоног төхөөрөмж бүтээжээ
Thiago Olson 17 настай ахлах ангийн сурагч бөгөөд түүний найзууд түүнийг галзуу эрдэмтэн гэж хочилдог гэнэ. Яагаад гэвэл Thiago Olson гэртээ цөмийн тоног төхөөрөмжийг бүтээжээ. Tэрээр физикт маш дуртай бөгөөд тэрээр 2 жилийг энэхүү нарийн төвөгтэй, жижиг хэмжээтэй төхөөрөмжөө хийхэд зарцуулжээ. Уг төхөөрөмж нь 40000 вольтын чадалтай.
6. 16 настайдаа 5 өөр онгоц жолоодож үзсэн хүүхэд
Evan Graham 16 насны төрсөн өдрөөрөө 5-н төрлийн дээд зэргийн WWIIL – 4 Piper cub, a R-22 Robinson нисдэг тэрэг, A Cessna 150, aRobinson 44 Raven 2 and a 1965 Cessna 150-150 гэдэг онгоцуудыг жолоодож дэлхийн дээд амжилтыг эвдэж байжээ. Тэрээр 2 цагын хооронд эдгээр 5 онгоцуудыг жолооджээ.
7. Хамгийн залуу их сургуулийн профессор
Alia Sabur Солонгосын Сөүл хотод байдаг Konkuk их сургуульд профессор бөгөөд мөн Stony Book их сургуульд мөн ажилладаг. Тэрээр 9 настайдаа үнэхээр гоц хүүхэд байсан тул 10 настай байхдаа Stony Book их сургуульд элсэн орж, бүхий л талаараа шилдэг нь байв. 19 насны төрсөн өдрийнхөө дараа Konkuk их сургуульд профессор болжээ.
No comments:
Post a Comment