Урт иш (Long-stemmed): Хундаганы иш хэр урт байна, төдий чинээ сайн гэнэ. Учир нь урт иштэй хундаганд вино уухад гарын дулаан ууж буй виног тань халааж амт чанарыг нь өөрчилдөггүй.
Нимгэн ирмэг (Thin-lipped): Нимгэн, зөв хэлбэртэй ирмэг ууж буй дарсыг тань зөв амтыг мэдрүүлж, зузаан ирмэгтэй хундага дарсыг байгаагаас нь илүү хатуу мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Болор: Болор шилнээс илүү хатуу тул дарсыг хундагалахад үрэлт үүсгэж дарсны үнэрийг идэвхжүүлдэг байна. Үнэр мэдээж амтанд нөлөөлдөг аж.

Дарсны хундагыг хэрхэн сонгох вэ?
Дарсны хундага маш олон төрөл байдаг. Дарс сонирхогчид дор хаяж дөрвөн төрлийн хундагатай байдаг гэнэ.
Bordeaux хундага: Алтан зул цэцгийн хэлбэртэй (Tulip-shaped) том, баялаг, нягт сайтай дарснуудад илүү тохиромжтой.
Burgundy хундага: Burgundy-гийн хундага хэмжээгээр Bordeaux хундаганаас том ч Pinot Noir зэрэг илүү нарийн дарс сервислэхэд зориулагджээ. Хундага том байх тусам дотор нь сервислэх дарсны үнэр ялгарах орон зай ихтэй болдог.
Шампанскны хундага (Champagne flute): Урт, нарийн хундаганууд шампанск, хөөстэй дарс зэргийн хөөсийг захирахад зориулагдсан байдаг.
Цагаан, ягаан дарс: 13-16°C өрөөний температурт байгаа дарсаа сервислэхээсээ өмнө 2 хүртэл цаг хөргөгчинд эсвэл 30 орчим минут хөлдөөгчинд хийж хөргөнө.
Улаан дарс: 17-20°C өрөөний темпратурт байгаа дарсаа цаг хагас орчим хөргөгчинд хийж хөргөөд сервислэнэ. Зөв хэмд сервислэх дарсны үнэр, амт ялгарч, зөв дарж, он жил удаасан дарсны нийлмэл амтыг товойлгож, зарим чанар муутай дарсны амтан дахь өөг дардаг гэнэ.
No comments:
Post a Comment