Та энэ ертөнцөд юу ч үгүй ирсэн боловч, элбэг дэлбэг, санаа амар амьдрахын тулд хангалттай их ачааг жил ирэх тутам үүрэн хуримтлуулсаар байна.
Өнөөдрөөс эхлэн өөрийн үүрсэн ачааг хөнгөл! Хүний эд баялаг гэдэг түүнийг олсон хэмжээгээр хэмжигддэг бус түүнгүй болж бүтдэг гэдгийг ойлго. Амьдралын агуу их баялаг таньд өөрт чинь оршиж байдаг. Эсвэл олж чадах тэр бүхэнд чинь байдаг. Хэрвээ та алт мөнгө, торго дурдан, орд харшийн тухай цуу үгэнд автвал, өөрийнхөө үргэлж мөрөөддөг байсан аз жаргалаа гээх болно.
Баян чинээлэг хүнд болон түүний эзэмшиж байгаа эд баялагт бүү атаарх. Түүний ачаа танд тийм ч хөнгөн биш байх болно. Баян чинээлэг хүнд ч гэсэн үүрч яваа ачаа нь хөнгөн байдаггүй. Дэлхийн баялгийг эзэмшихийн төлөө өөрийнхөө эрүүл мэнд, амгалан тайван байдал, нэр хүнд, хайр сэтгэл, эв эе, сэтгэл зүрхээ бүү хохироо. Танд хэрэгцээгүй тэр эд хогшлоор төлөгдсөн үнэ цэнэ хэтэрхий өндөр, хэтэрхий их гарлагатай байх болно. Өөрийнхөө амьдралыг боломжийнхоо хэрээр хөнгөвчил.
Бага зүйлээр сэтгэл нь ханадаг тэр хүн л үнэхээр баян хүн мөн.
No comments:
Post a Comment