2011-01-03

Аз жаргалтай болох НЭГ алтан дүрэм

Энэ дүрмийг мөрдснөөр ямар ч зүйл тохиолдоход та бэлэн болно. Учир нь та үүнтэй нүүр тулж, түүнээс суралцаж туршлагажина. 
Жишээ нь хэн нэгэн тан руу орилж байх үед ямар байх вэ? Мэдээж хүмүүс тань руу орилоод байхыг хүсэхгүй. Гэхдээ хэн нэгэн тань руу орилоход айхгүй байж чадснаар үүнийг даван дийлж чадна. Хэн нэгэн тань руу орилоход нэгэнт та туршлагажсан тул хэзээд ч аз жаргалтай байж чадна.

Хэдэн жилийн өмнө Калифорнид галын дохиолол зардаг байсан залуугийн гэр нь шатсан байна. Уг нь тэрээр гэртээ гал гарахад дохио өгөх хамгийн сүүлийн үеийн дохиолол тавьсан байжээ. Тэр долоон настай хүүдээ галаас болгоомжлох, галын тухай их ярьдаг байсан тул хүү нь шүдэнз, галтай холбоотой бүхнийг их сонирхдог болсон байна. Тэгээд нэг удаа хүү нь гэртээ шүдэнзээр оролдож байгаад санаандгүй гал тавьсан байна. Гэвч дохиолол ажиллаагүй тул байшин шатжээ. 
 
Азаар хэн ч түлэгдэж, галт өртсөнгүй.Энэ бүхэн дууссаны дараа галын дохиолол зардаг залуу гэнэт инээж эхлэв. “Би галаас сэргийлэх бүх зүйлсийг хийсэн ч айдсаас минь болж гэр минь шатжээ. Нэгэнт гал гарсан ч бид нар бүгдээрээ амьд байна” гэжээ. Түүнээс хойш байшин нь галт өртчих вий гэсэн бодол түүнийг аз жаргалгүй болгохоо больсон гэнэ. 

Нүүр тулж үзээгүй, үзэхээс айсан бүх зүйл хүнийг аз жаргалгүй болгодог. Тиймээс харин ч эсрэгээр аливаа зүйлтэй нүүрэлдэх нь аз жаргалтай байхын хамгийн эхний дүрэм юм.

No comments:

Post a Comment