1. Турк улс, Cappadocia
Турк улсын баруун төв хэсэгт байдаг энэхүү хадан гэмээр сууцнууд нь МЭӨ 6-р зуунд Туркчуудын байр сууц нь байсан бол харин одоо Cappadocia хэмээх жуулчдын буухыг хүсдэг зочид буудал болсон байна.
Cappadocia буудлын өвөрмөц байдал нь холоос хад, толгод мэт харагдах бөгөөд бяцхан хаднууд нь өрөө, тасалгаатай байдаг.
2. Япон улс, Capsule зочид буудал
Япон улсын Fukuoka болон Asakusa хотуудад байрладаг энэ цомхон өрөө бүхий зочид буудлын онцлог нь тухтай ор юм.
Үүнээс гадна зочид буудал нь хямд үнэтэй дээр бас үйлчилгээтэй сайтай.
3. Швед улс, Utter Inn зочид буудал
Utter Inn зочид буудал нь орчин үеийн урлаг болоод орон сууцны шинжийг багтаасан.
Байшингийн доод хэсэг нь бүхэлдээ нууран дээр байрладаг ба уламжлалт улаан өнгийг хадгалсан энэхүү буудалд амрахад усан дээр хөвөх мэт мэдрэмж төрдөг.
4. Коста Рика улс, Costa Verde зочид буудал
Энэхүү зочид буудлын үндсэн хэсэг болох онгоц нь 1965 онд бүтээгдсэн Boeing 727 юм.
5. Celica буудал, Словен
Урьд нь энгийн нэг буудал байсан, өөрчлөн, шинэчлэгдснээс хойш хүний хөл тасардаггүй алдартай буудал болсон.
Өрөөнүүд нь бүгд өөр өөр хэв шинжийг агуулсан байдаг.
6. Hotel De Glace, Канад улс
Канадын Quebec хотод байрлах Hotel De Glace зочид буудлыг анх 1998 оны шинэ жилээр нээсэн ба энэхүү зочид буудал нь мөсөн буудлуудын хамгийн анхдагч юм.
Зочид буудлын бүх хэсэг нь мөсөөр хийгдсэн ба жил болгон шинэ төрхтэй дахин барьдаг.
No comments:
Post a Comment