Валентины баяраар хайртдаа бэлэг барих гэж байгаа бол танд хамгийн түрүүнд зүрхэн хэлбэртэй хэв хэрэгтэй юм байна шүү. Тэгээд л бусад зүйлсийг та өөрийнхөө хүссэнээр, бас хайртынхаа хүссэн зүйлсээр хийж болно.
Та шоколадаа зүрхэн хэлбэрт оруулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл шоколадаа уутанд хийгээд халуун усанд өөрийн болно гэсэн хэмжээ хүртэл байлгаад, дараа нь уутны нэг амсарыг хайчлаад хүссэн хэлбэрт оруулаарай.
Гэхдээ өнгө алаглавал илүү гоё үзэмжтэй харагдана шдээ.
Бас дотор нь дуртай самар, жимсийг хийж болно. Эхлээд бороор хэлбэр гаргачихаад дээр нь цагаан шоколадаар би чамд хайртай гэж бичиж ч бас болно, за тэгээд танд амжилт хүсье.
Эхлээд нэг санаа өгөөч гэж үү? За байз яадгын билээ. хэхэ.
Аа тий эцэст нь хэлэхэд бөмбөгөрт кг-ийн шоколад зардаг юм байна лээ. Ямар амттайг нь мэдэхгүй лдээ. Хайртдаа аягүй гоё хэлбэртэй болгоод өгсөн амт аймар байвал яана аа тээ. кк. Би тэгж бодоод энэ яг шоколад шиг гоё амттай юу гэж асуугаад худалдагчийг нь аашлуулсан шүү.
Ямартаа ч дуртай шоколадаар нь бэлэг бариарай. Хэрвээ кг-ийн шоколад аваад амсч үзвэл хэлээрэй, гоё байвал би авна аа.
No comments:
Post a Comment