2011-01-18

Шоколад хамгийн төгс бэлэг

Эмэгтэй хүнийг амттан шиг төсөөлдгийн учир нь бүсгүйчүүдийн 99 хувь нь шоколаднаас хэзээ ч татгалздаггүй, сексээс ч илүүд үздэгтэй холбоотой.
Гайхалтай амтнаас гадна шоколаданд дурлах үед уураг тархинд нь бий болдог бодистой адил phenylethylamine хэмээх зүйл байдаг аж. Уг бодис нь зүрхийг баяр хөөрөөр бялхуулж, сэтгэлийг хөдөлгөдөг юм. “Хайрын бодис ” гэж нэрлэж болох уг бодис  дур тавих үед бий болдог өөр нэгэн mesolimbic dopamine-ы үүсгэдэг ажээ. 
Шоколад хэмээх амттан хүний бие дэх эндорпиний хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ нь  сексийн дараа  ер бусын мэдрэмж төрдөгтэй адил юм. Тиймээс хайртай хүндээ бэлэглэх хамгийн гайхалтай бэлэг бол шоколад. Дурлалт хосуудын өдөр хайртдаа цэцэг бэлэглэдэгтэй адил шоколад өгөхөд буруудах юмгүй.  Хэрэв хоёуланг нь өгвөл  хамгийн төгс бэлэг болдог. 
 
Та сарнай цэцэгт мөн хайрын бодис шингэсэн байдгийг мэдэх үү?  Үүнийг бас л Phenylethylamine –ын үнэрээр тайлбарладаг. Шоколадыг хайрын бэлгэдэл болгон бэлэглэх нь 1950 –аад оноос Японд  дэлгэрсэн юм. Харин бага зэрэг өөрчлөгдсөн зүйл нь гэгээн Валентины өдрөөр голдуу бүсгүйчүүд нь хэн нэгэн онцгой залууд шоколад бэлэглэдэг болжээ. Харин үүний хариуд гурван сарын 14–ны өдрийг  “Цагаан өдөр” хэмээн нэрлэж шоколад авсан залуус бүсгүйдээ зөөлөн чихэр бэлэглэн сэтгэлээ илэрхийлдэг болжээ. Хайртай хүнээсээ шоколад авсан бүсгүй азтай биш гэж үү?

Хайртай хүндээ шоколад бэлэглэдэг ёс өдгөө хамгийн түгээмэл болж байна.  Хайртай хүндээ бэлэглэх ширхэг шоколад бүр халуун хайрыг чинь илэрхийлэх болно.

No comments:

Post a Comment