Гэр бүлийн хүмүүжил гэдэг тухайн хүнийг насан туршид нь дагаж явах зүйл юм.
Хүүхэд юуг хамгийн их хүсдэг вэ?
Гэр бүл ямар байгаасай гэж чи боддог вэ? гэсэн асуултанд хүүхдүүд
Гэр бүлийн маань бүх хүмүүс дандаа сэтгэл дүүрэн байгаасай гэж хариулсан бна. Хэрэгтэй эд зүйлээр нь л хангачихвал хүүхэд аяндаа өсчихнө гэж боддог цаг үө бсан ч, өнөө үед бол сэтгэл дүүрэн амьдарч чадах гэр бүл зохиохын тулд бодож эргэцүүлж амьдрахгүй бол болохгүй нь. Хүүхдийнхээ төлөө, бас өөрийнхөө төлөө гэр бүлээ дахин нэг хараад, бодоод үзээрэй.
Хүүхдээ асрагчид даатгаад, ээж аав нь ажил гээд тэвэрч, үнсэх ч завгүй гүйгээд хүүхэдтэйгээ харьцах цаг гаргаж чадахгүй бол идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй блаа ч сэтгэлээр дутуу дулимаг нэгэн болдог гэнэ. Энэ нь гэдэс цатгалан, мөр бүтэн байна гэдэг зөвхөн сэтгэл дүүрэн, сэтгэл хангалуун байна гэсэн үг биш юм байна. Манайхан амьдралын эрхээр гэж их ярьдаг. Хүүхдийн тэр эгдүүтэй үе, бяцхан мөч ахиад давтагдахгүй эргэж олдохгүй. Хүүхэд өсөх хурдан шүү дээ, хүссэн хүсээгүй нэг л мэдэхэд үүрнээс нисэх шувуу гэдэг шиг л өврөөс чинь нисэн одно.
No comments:
Post a Comment