Хүн төрөлхтний бүхий л хугацаанд тантай яг адилхан нэг ч хүн төрөөгүй, хичнээн цаг хугацаа өнгөрлөө ч адилхан хүн хэзээ ч төрөхгүй.
Цорын ганц хосгүй нандинаараа, ухамсарын болон дотоод ухамсарын оюун санаандаа, олж авсан туршлагадаа, мөн тэрчлэн өөрийнхөө орон зай, цаг хугацааны хөдөлгөөний солиболцол, чиглэлдээ, одоогоор мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа өөрийнхөө хүч чадлыг оролцуулаад бусад олон зүйлд үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ бүх зүйлд нөлөөлөх, ашиглах, хяналт тавих, нийцэл зохицлыг олж авах боломжоор та хангалттай байдаг.
Мөн та өөрийнхөө бодол санааг чиглүүлэх, сэтгэл хөдлөлөө хянах, хувь заяагаа урьдаас шийдвэрлэх чадвартай. Яагаад гэвэл хүмүүн та бие махбодийн бүрхүүл доторх хүчирхэг оюун ухаан юм. Оюун ухааныг үл үзэгдэх хоёр үлэмж биетнээр төсөөлж болно. Энэ хоёр үлэмж биетний нэг нь хэзээ ч унтдаггүй бөгөөд үүнийг дотоод ухамсар гэдэг.

Хоёр дахь үлэмж биетэн унтаж байхдаа туйлын арчаагүй дорой байдаг. Гэвч түүнд хязгааргүй хүч чадал нуугдаж байдаг. Зөвхөн түүнийг сэрээхэд л нуугдаж байгаа хязгааргүй тэр их хүч чадлыг чөлөөлж болдог. Энэ хоёр үлэмж биетэн нийцэл зохицолтойгоор ажиллаж эхлэхдээ тэд мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа бүх хүч чадлыг ашиглан, хянан зохицуулах чадвартай болдог.
No comments:
Post a Comment