Хүнтэй сайхан амьдрах болтол их цаг хэрэгтэй. Таны дурласан эмэгтэй юмуу эрэгтэй чинь танд ер бусын байдаг. Та түүнийг өмнө нь хэзээ ч мэддэггүй байсан. Хамт суралцдаг ч гэсэн, амьдрал зохиох хүртэл мэдэхгүй юм байсаар байдаг. Учир нь та найз, сүйт залуу /бүсгүй/ шиг уулзаж, адилхан баяр хөөр хуваалцаж байснаас биш адилхан асуудлаар санаа зовж үзээгүй. Та тусдаа гэртээ харьдаг, өөр өөрийн асуудлаар л санаа зовдог, өөрийн хариуцлагадаа анхаардаг. Хамт байхдаа зөвхөн баяр хөөрөө л хуваалцдаг. Тиймээс юм өөр. Бага зэрэг муудалцсан ч гэсэн, холдсноос, хамт байх зуршил юмуу хэрэгцээнээс болоод түргэн уучилж эргээд л хамт байдаг. Гэвч хамт амьдарвал хариуцлага, зовнилоо адилхан хуваалцах болдог; тэгээд л бүх юм өөр болно. Энэ хайрын харилцааг боловсрох хүртэл, бие биеийнхээ заншил ондоо хүний дотоод сэтгэлийн хандлагыг судлах хэрэгтэй.
Хэрэв нэг удаа л бие биетэйгээ сайн харилцаа бүтээж, ялгаануудаа эзэмшчихвэл аль хэдийн таарч, энэ нь таны өөрийн бүтээл шиг болно. Яг өөртөө байшин барьсантай адил. Энэ нь хөршийн байшин шиг сайн биш байсан ч, эсвэл түүнээс өөр, зарим хүмүүс иймийг хүсэхгүй ч гэсэн энэ бол таны л байшин. Та үүнийг өөрийн гараар барьсан болохоор түүнийг хайрлах болно. Та өөрийнхөө хэсэг гэж мэдэрнэ.
No comments:
Post a Comment