Эр хүн ч уйлдаг юм
Эгштэл мэгштэл, асгартал, цурхиртал уйлдаг юм
Хүний хайртыг жишим ч үгүй харчихдаг хирнээ
Хүүхэн хонгорыг нь тоох ч үгүй булаачихдаг хирнээ
Өөрийн гэргийг өндөсхийх зуур л харамладаг юм
Өөр хүний өвөрт байхыг нь хараад цурхирдаг юм

Баавгай шиг том эр хирнээ
Бяцхаан хүү нь ханиах төдийд л мэгшдэг юм
Хангай шиг уул шиг түшигтэй агуу хирнээ
Хэнгэнэтэл уйлж суугаа охиноо хараад л нурдаг юм
Харахад хэнэггүй юм шиг хирнээ
Халуун цай, дулаан уургүй хаалга нээхэд л гутардаг юм
Халуун мөөм үлгэж хүн болсон тэр хүү
Халуун мөөмөндөө л нүүрээ наавал жаргалтай болдог юм

Хамгаас хайртай эд нь л байхгүй болчихвол
Хачин ихээр цурхиртал уйлдаг юм.
No comments:
Post a Comment