2011-01-22

Энэ цагийг хөглөсөн аялгуу болон ундарлаа

Хүмүүсийн үзэл бодол, хандлага эерэг сөрөг, зөвшөөрсөн, дургүйцсэн, өрөвдсөн хайрласан сэтгэлийн утасуудыг алийг нь буруутгалтай билээ дээ.
 
Бүгд л нэг зорилго тэмүүлэлтэй атлаа алдсан, төөрсөн, зөв чиглэлд хүрсэн гээд л тоочоод баршгүй даваа болгоныг өөрөө ч мэдэлгүй өөртөө оногдуулан туулсаар л байдаг. Хайрлаж байна, хайрлахынсан гэж бодсон бодлууд, үйлдлүүд яг үүн шигээ л илрэн гардаг бол зам яг л ямар ч бартаагүй шулуун байх байсан байх.

Бурхан бидэнд азтай хувь тавиланг бэлэглэсэн шигээ бүгдийг хайрлаж байна аа гээд зүгээр л аз жаргалыг бэлэглэхийг хүсээгүй бололтой. Хайр чинь энэ шүү дээ гэж л мэдэрсэн хүн ямар их жаргалыг олж хардаг гэдгийг өөрсөд нь мэдрүүлэхийг хүсээ биз. Тийм ээ түүнийг олоход амархан биш лдээ, гэхдээ тун энгийн, наад захын зүйл байдаг нь үнэхээр гайхууштай. Сайхан бүхнийг хайжийна гээд бид урдах биш түүний цаадахыг нь хардаг бас алдааны минь дэнс байдаг болов уу?
Өчигдөрхөн юм шиг он жилүүдэд гунхаж, ихэмсэг алхаж байсан залуу нас өнөөдөр хайрын үрийг тариагүй мэт хэн нэгний эзэмшилд оршиход хүргэдэг нь юуных юм бол оо? Уг нь хайрласан л юмсан, хайрын үрээ цэцэглүүлж, үр удмаа бий болгосонсон, тэд хаана байгаа юм бол? Хэзээ ч юм намайг ирж аваад би үрийнхээ үрийн зулайг үнэрлэх болов уу гэсэн найдвар, хүсэл он цагийн ээдрээнд ор залуу нас мэт өнгөлөг, толиотой нүүрийн баясгаланг нь жилийн дотор гундаасан нь даанч их хүлээлт, гуниг цөхрөл арга тасарсан ч юм шиг...
... Би амьдрал эхлүүлж үзээ ч гүй лдээ, энэ бүхэн миний сэтгэлийн орон зайг эмзэглүүлсэн шигээ надад бодрол, ухаарал чамаас ч бас их зүйл шалтгаалдаг шүү гэх мэт эрэгцүүлэл...

... Амьдралын шуурган дундах төөрөгдлийг анзаарахад алив сайхнаа барьсан, өгсөн мөртлөө эзгүй үлдэх нь, хайрлах сэтгэлийг өөрөө олоход төлөвшүүлэх бус, харин өөрөө өгсөөр л эцэст юу ч гүй үлдээд хэн ч биш мэт болдог мэт ...
... Өөрийгөө хэсэг хором тэр орчинд байлгаж үзэхэд хүйт даасан, ямар ч зорилго, амьд оршихуйн мөн чанар алга мэт, аймар санагдаж байна. Энэ бүхнийг хүсээгүй нь мэдээж, гэхдээ л энэ бүхнийг хийж чадаж байгаа тэр хүмүн бүүр аймшигтай, тэр зүрх юу ч бодохгүй зүгээр л цохилж чадаж байна гэж үү? ...

... Үүнд хандаж байгаа тэр их нигүүлсэнгүй, хайр энэрэл дүүрэн ертөнцөд талархаад баршгүй, амьдралынхаа үнэт цаг хугацааг бусдын төлөө зориулна гэдэг бас л мөн их эр зориг шүү...
... Бодролоос урган гарсан сэтгэлийн утас ийнхүү өгүүлэн, цааш улам лавшран алсад сарнин одож, одоо энэ цагийг хөглөсөн аялгуу болон ундарлаа...

No comments:

Post a Comment