Хэрвээ намайг тэнгисийн дунд явж буй усан онгоц гэх юм бол бүх л зүг чиглэлд очихыг хүссэн хэмжээ хязгааргүй төөрсөн сэтгэл. Харин ганцхан зүйл миний энэ бүх бодлыг минь үл хамааран, үл эргэлзэн, үл шантралгүй явах чиглэл - Тэр бол хайр дурлал, гэр бүл, миний ирээдүй, миний хамтдаа бүтээх ертөнц юм.
Одоо байгаа бүхэн эхлэл ч гүй, төгсгөл ч гүй
Одоо байгаа гуниг зовлон амт ч гүй юу ч биш
Одоо байгаа баяр хөөр цаг зуурын юу ч биш
Одоо цохилох зүрх тэмүүлэл ч гүй юу ч биш
Хайр дурлал таны өмнө
Шаналсан зүрх минь мянгантай сөхрөвч
Түмэнтээ сэхэж амьдарна
Инээд хөөр, аз жаргал минь хязгааргүй мэт байвч
Энэ бүхэн таны төлөө хэмжиж үл барам тансаг
Цохилох зүрх минь амьсгалын тоогоор
Цонхны цаана гэрлийн хурдаар
Цагийн зүү чаг чаг гэвч
Яг одоо бүр түүнээс илүү цохилон
Яарч хэн нэгэн рүү тэмүүлэхийг хүснэ.
No comments:
Post a Comment