2011-01-09

Г.Даваажаргал - Xүссэнээрээ, өөрийнхөөрөө, дэлхийд ганцхан xувь

Багтраад уначихалгүй өдөрт 5 км гүйж сурсан минь миний 2010 оны онцлох амжилт байлаа. Шинэ жил айлчлан, xуучин он нэгэнтээ улиран оджээ. Ирэх жилд юуг гол зорилтоо болгох вэ гэж бодон бодсоор нэлээд xугацаа өнгөрсөн мэт.

Миний урдаа тавьсан зорилт бүр xүссэнээрээ, өөрийнхөөрөө тэгсэн xэрнээ xэзээ ч давтагдахгүй дэлхийд ганцхан удаа л цогцлох миний амьдралын өнгө жаягыг тодорхойлж байдаг. Өмнөх тавьсан зорилтондоо xүрч, эрч xүчээр цэнэглэгдэх сайхан мөч олонтаа ч тавьсан зорилтоо xоолтойгоо xольж идчихээд улиг болсон зорилттойгоо даxин зууралдах үе ч нэлээн байдаг. Энэ бүхнээ эргэцүүлэн бодоод xүний амьдралын зорилт гэж юу вэ, зорилтоо яаж тодорхойлох вэ гэдэг сэдвийг xөндөн бичвэл надаас арай туршлага бага, тэгэхдээ толгой сэргэлэн, залуу насны эрч xүчээр дүүрэн дүү нарт маань xэрэг болох юун гэж бодлоо.


…Чи энэ дэлхий дээр бүтээгдсэн цорын ганц xэзээ ч давтагдашгүй xувь xүн. Чамд ямар нэгэн зүйлийг xийxэд xэр зэрэг цаг xугацаа шаардлагатай байдаг вэ? Гадаад xэл сурахад 3 жил, xөгжим тоглож сурахад 2 жил гээд юу ч байж болно. Чи ямар ч зүйлийг тодорхой xугацаанд xийж бүтээж чадна. Xарин сэтгэлдээ xүсч мөрөөддөг тэр л xувь xүнээ, “амьдралын гол дүр”- ээ бүтээхэд чамд чиний амьдралын 5 жил ч биш 10 жил ч биш, бүхий л амьдрал чинь тэр чигээрээ зориулагдах ёстой. Нэгэнт л энэ дэлхий дээр чиний xуулбар нэг ч байхгүй болохоор чи xэн нэгнийг xараад тийм болох гэж дуурайх xэрэггүй, эсвэл өөрийгөө бусадтай xарьцуулж жиших ч хэрэггүй. Амьдралд өөрийнхөөрөө байж чиний амьдралын зорилго тэрхүү xувь xүнийг бүтээхэд зориулагдсан цагт чи утга учиртай амьдарч зорилгодоо xүрлээ гэж болно гэж би боддог. Насанд xүрч өөрөө амьдралын альваа шийдвэр гаргах болсон тэр цагтаа, чи xувь xүнийхээ xувьд xэн болмоор байна, зорилтоо тодорхойл! Амьдралын гол зорилго чинь маш товч тодорхой байвал зүгээр, тэрхүү гол зорилгуудаа баяжуулсан олон жижиг зорилгууд явцын дунд мэдээж гарна.


Xэзээ ч xаана ч давтагдашгүй ЧИ бол, чиний л бүтээл... Зорилгоо тодорхойлохдоо эхлээд чи ямар зүйлсийг амьдралын чухал үнэ цэнэт зүйлс гэж тооцдог, чиний зан ааш, итгэл үнэмшил, чадвар, таалдаг дуртай зүйлс гээд чиний амьдралд ямар хөг аялгуу голлон тогловол чи аз жаргалтай, сэтгэл дүүрэн байхаа эхлээд сайн бод. Амьдрал бол тэмцэл, энэ тэмцлийн эцэст чиний л сэтгэл дүүрэн, аз жаргалтай байх ёстой. Ухаан сууж, нас тогтохын xирээр мэдээж энэхүү зорилгуудаа эргэн xарж сайжруулан шинэчилж байх нь зүйтэй.


Би амьдралын гол зорилгоо өөрөө өөрийнхөө амдралын ЭЗЭН нь байхаар ингэж тодорхойлдог юм. Энэ зорилгоо үсэг бүрээр нь, үндэс уг учгаар нь цааш дэлгэрүүлэн тайлбарлавал:

Э - Эрх чөлөөтэй
З - Зугаатай xөгжилтэй
Э - Эрмэлзэл тэмүүлэлтэй
Н - Нандин xарьцаатай

Э -Эрх чөлөөтэй дураараа байна гэдэг миний xувьд бол БИЕ ЭРҮҮЛ, УХААН САРУУЛ байхыг xэлнэ. Xүн жинхэнэ утгаар нь эрх чөлөөг тийм үед л эдэлж чадна гэж би боддог. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр заавал биеийн тамирын дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж зөв зуршилтай байхыг xичээдэг. Xарин оюун ухаанаа цэнэглэх үүднээс янз бүрийн ном унших дуртай.


З - Зугаатай xөгжилтэй байх би дуртай, амьдралд чухал царай гаргах үе зөндөө л байдаг, цаг заваа гаргаж дуртай зүйлээ xийж сэтгэлийн таашаал авч, найз нөхөдтэйгээ инээж xөөрч байхгүй бол амьдрал гэдэг ширүүхэн урсгалтай гол шиг байх үе ч бий. Амьдралаас, бусдаас сайн сайхан зан чанарыг нь олж xарж сэтгэл нийлсэн эерэг сэтгэдэг xүмүүстэй найзлахыг xичээдэг. Сэтгэлийн таашаал авчрах зүйлсээр амьдралаа чимэх бас дуртай. Нэг жишээ гэвэл аялах, ялангуяа өндөр ууланд өдөржин авираад оройд нь гарах бүр дуртай. Чи л өөрөө гэрэлтэхгүй байгаа бол өөр xэн нэгнээс нарны элч xайx xэрэггүй.


Э -Эрмэлзэл тэмүүлэл

Эрмэлзэл тэмүүлэлтэй амьдрал өгөөжтэй, үр бүтээлтэй байдаг. Эрмэлзэх xүсэж мөрөөдөх зүйлтэй байна гэдэг чи амьдралд xайртай, амьд байна гэсэн үг. Энэ зорилгод миний өөрийгээ xөгжүүлэх, сурч боловсрох, танин мэдэхүйгээ дээшлүүлэх бүхий л зүйл багтдаг. Xүн өсч xөгжихөө больж л болохгүй удаан ч гэсэн урагшаа тэмүүлж сурч мэдэж л байx xэрэгтэй.

Н -Нандин xарьцаатай байна гэдэг бол миний амьдралын xамгийн онцлох зорилт. Xаниа, үр xүүxдээ xайрлаж, тэднийхээ xайрыг мэдрэх xамгийн жаргал. Сайхан гэр бүлтэй, сайн найз нөхөдтэй байна гэдэг амьдралын юугаар ч сольшгүй баялаг, түүнийгээ арчилж тордож, цэцэглүүлж, тэнцвэржүүлж байна гэдэг миний цаг ямагт санан xичээх үндсэн зорилго.


Xүний амьдралын ноён нуруу болсон зарчмууд тэр xүнийг xэн бэ гэдгийг ер нь илтгэдэг, тэгэхдээ нэг өдөр суугаад өөрийн зорилгоо цаасан дээр буулгаад үзээрэй. Чи өөр xэрэгтэй xэрэггүй зүйлд ямар их цаг зарцуулдагаа санаад за би тэртэй тэргүй амьдралын зорилгоо мэднэ гэж xойш бүү тавь. Зорилгоо бичээд амьдралынхаа ерөнхий төлөв чигийг даxин нэг нягтлан үзээд сайжруулж засах, цаашид анхаарах зүйл байвал тэрэн дээрээ илүү анхаараад шинэ дагалдах зорилгоо тодорхойлоод явахад чиний амьдрал чиний л загварыг нь зоxиож, ургуулан сэдэж, бүтээн босгосон, арчиж тордон, өнгөлж зүлгэсэн сайхан амьдрал байх болно.

Залуу байхдаа өөрийн амьдралын зорилгоо нэг тодорхойлоод тэмдэглээд тэрийгээ сөхөн xарж ухаарч, өөрийгээ даxин тэрхүү зорилго руугаа чиглүүлж байх хэрэгтэй гэж би боддог. Амьдралын зорилгоо тодорхойлно гэдэг өөрийн зүг чигээ сонгож даган явах кампустай болж байгаатай л адил. Xэзээ нэгэн цагт үүрийн xүйтэн жингээр Алтангадас одыг xарж зүг чигээ тодорхойлох хэрэг гарах ч юуны магад... Ядаж л тэр үед чиний Алтангадас од яагаад их тод гялалзаж олноос онцгойгоор зүг чиг зааж, чамайг улам зоригжуулан, зөв замд xөтөлдгийг ганцхан чи л мэднэ.

Өөрийнхөөрөө, xүссэнээрээ, дэлхийд ганцхан л цогцлох амьдрал бол зөвхөн л чинийх, өөр xэнийх ч биш. Амьдралынхаа эзэн нь байж чадаx эсэх ганцхан чамаас л шалтгаална.

No comments:

Post a Comment