2 залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж.
Баян залуу дутагдах гачигдах зүйлгүй хангалуун амьдардаг хэдий ч түүнд гэр бүл үр хүүхэд гэх зүйлгүй, харин ядуу залууд хайрлах хань, асрах үр хүүхэд байдаг байжээ. Ядуу залуугийн гэрээс үргэлж хөөрөн баясах хүүхдийн дуу хоолой, жаргалтай гэгч нь инээмсэглэх бүсгүйн инээд хангинадаг байв.
Харин баян эрийн гэрт түнэр харанхуй л ноёлдог байжээ. Тэрээр хэчнээн найз нөхөд хань ижилтэй болж болох ч түүнийг хүрээлэн байгаа хүн бүр эрх мэдэл, албан тушаалд нь дурласан бялдууч хүмүүс байдгийг мэдэх учраас одоо хэр нь ганцаар амьдарсан хэвээр байгаа ажээ. Баян эр үргэлж нэгэн зүйлийг боддог байсан нь ядуу залууг яагаад үргэлж инээмсэглэн жаргалтай гэгч нь алхалдаг байсныг огтоос ойлгодоггүй байжээ. Нэгэн удаа баян эр ядуу залуутай харц мөргөлдөхдөө тэсгэлгүй асууж орхив.
- Чамд юу ч байхгүй хоосон ядуу хэрнээ яагаад ийм жаргалтай гэгч нь алхалдаг юм, гэхэд ядуу эр өөдөөс нь инээмсэглэнгүй харснаа
- Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ.
- Чамд юу ч байхгүй хоосон ядуу хэрнээ яагаад ийм жаргалтай гэгч нь алхалдаг юм, гэхэд ядуу эр өөдөөс нь инээмсэглэнгүй харснаа
- Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ.
No comments:
Post a Comment