2011-01-01

Валентины түүх

Түүх Ромд эхэлдэг бөгөөд тухайн үеийн захирагч нь болох Клаудиус нь маш олон цуст болон шившигтэй ажилд нэр холбогддог аж. Харгис Клаудиус өөрийн цэргийн хүчиндээ цэрэг элсүүлэн авахад маш хэцүү байжээ. Иймд Клаудиус үүний гол буруутан нь гэрлэлт гэж үздэг байв. Тэрээр бас эр хүний сул чанарын гол нь хайр болон гэр бүлээ орхиж чаддаггүйд байдаг гэж үзээд, үүнийг шийдэх амархан арга олжээ. Энэ нь гэрлэлт болон хүмүүсийг хоорондоо сайн болохыг Ром даяар хоригложээ.
 
Гэвч хайр гэдэг бол хатуу захирагчийн гаргасан зарлигаас ч хүчтэй учир ямар нэгэн аргаар өөрийн замыг олдог байжээ. Харин Гэгээн Валентин нь үүний нэг тод жишээ байв. Тэрээр  Христосын Шашны нэгэн номлогч байсан бөгөөд тэрээр нууцаар хосуудын гэрлэлтийг адислаж өгдөг. Иймдээ ч түүний энэхүү үйлдэл нь ил гарсан бөгөөд Ромын захирагч түүнийг эхэндээ сүсэг бишрэлээс нь няцаах гэж үзсэн боловч Валентин харин урвуугаар нь Клаудиус-ыг өөрчлөх гэдэг байв. Тэрээр бүтэлгүйдсэн бөгөөд түүнийг хорьж, толгойг нь авах зарлиг гаргажээ.


Тэрээр шоронд хоригдож байх хугацаандаа нэгэн залуухан бүсгүйд хайртай болжээ. Тэр бүсгүй шоронгийн даргын охин байсан бөгөөд өдөр бүр Валентин дээр уулзахаар очдог байжээ. Бүсгүй хөөрхий хараагүй байсан ч, харин Валентины бүсгүйг хайрлах агуу хайр болон итгэл нь бүсгүйг хараагүйгээсээ яг Валентины цаазаар авхуулах өдөр чөлөөлөгджээ.
Валентин өөд болохоосоо өмнө өөрийн хайртай байсан бүсгүйдээ захидал бичиж үлдээсэн бөгөөд тэр захиагаа: "Чиний Валентинаас" гэж хаягласан байжээ. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14-ны өдөр юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгожээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

No comments:

Post a Comment