2011-01-03

Амжилтын дүрэм №01

Та өөрийнхөө оюун ухаанаа байнга цэвэрлэж байх ёстой. Эс тэгвээс таны оюун ухаан байшингийн дээврийг торлосон, аалзны шүлс шиг болж хувирна. Оюун ухаан бидний амьдралыг диваажингаас там, тамаас диваажин болгох чадвартай.

Яах гэж та бүтэлгүй хайр дурлалаа эргэн дурсаж, өнгөрснөө сэдрээнэ. Ийм бодол санаа чинь таньд туслахгүй. Одоог хүртэл өөрт чинь оногдож байгаа гомдол гутралыг мартаж, чадахгүй байна гэж үү. Таныг гомдоосон тэр хүний нүүр царайг ахин санаж байна гэж үү. Өөрийнхөө оюун ухааныхаа дээвэрт тоос шороо, хог новш хуримтлуулахыг яагаад өөртөө зөвшөөрч байгаа юм бэ?

Оюун ухааныхаа дээврийг цэвэрлэж, зөвхөн аз жаргалын л тухай бод. Хуримтлагдсан уйтгар гунигаа цэвэрлэ. Энэ бүхнээс салж чадахгүй бол өөрийгөө хохироосоор байх болно.

Нар дахин мандаагүй цагт маргаашийн өдөрт зориулж юу ч хийж чадахгүй гэдэгтээ байнга итгэж яв. Та амьдралаа өөрийнхөө хүслээр өөрчлөх чадвартай. Өнгөрсөн цаг хугацааны сүүдрээр өнөөдрийг бүрхэх боломжийг хэзээ ч бүү олго. Ирээдүйн нэг бүтэлгүй явдлын тухай түгшиж, санаа зовбол бүтэлгүй явдалтай хоёр дахин илүү учирдаг. Өнгөрсөн явдлаа март. Ирээдүйнхээ тухай санаа тавь.

No comments:

Post a Comment