2011-01-26

Дутуухан хундагласан дарс

Яамаар ч юм бэ дээ тэр орон зайг
Яагаад тэгтэл хатуурхсан үл мэдэх араншин бэ?
Хэнээс ч илүү өөртөө итгэдэг бардам зан
Хэзээ ч юм хааяахан догдлоод
Болчимгүй, аз үзэж тэнэглэлд автах юм даа

Омогшил ихэт зүрх зүсүүлсэн үгс
Одоо ч мартагдахгүй гайхшраад итгэж чадахгүй л байна
Дутуухан үлдэж, үл ойлголцолд хүрэх байсан бол
Дундуур сэтгэл дүүрэн болох гэж дарс хундагалахгүй л байсан даа

Багтаж ядсан хүсэл тэмүүлэлийг
Багцалж яагаад давчуухан болгож орхино вэ

Хүслээр цалгиж байсан жигүүр нь хязгааргүй зорчих
Хөнгөхөн, уярал бүхий аялгууг 
Хий хоосон үргэлжлэл гүй мэт
Хил заагийг нь харуусалд юунд унагана вэ?

Зоригоор ганзагалсан ааг омогт
Зүүдэн жиргээнд өгүүлж учир утгыг тайлах атал
Зүгээр л зугаа цэнгэлийн хэсэг хором мэт
Зөнд нь нээж харах ч гүй, юунд өсөрхөнө вэ?

Харуусал, гайхшрал, гомдол, гуниглал
Урсгал нь эцэс гүй дуслан бороог
Хүсээгүй ихээр ундруулан
Итгэл сэтгэлийн далавчийг юунд эмзэглүүлнэ вэ?

Эрэгцүүлэл, учир утгын эерэг үйл, уучлахаас үл айх 
Энэ бүхэн хаанаас өршөөл нигүүлслээр ивээн урамшуулахыг хүсэх нь
Юуны увидас вэ?

Зөөлөн бүүвэйг хатуу хууль цааз мэт үзэх нь
Зөрүүд үйлийнх нь сөргүү сэтгэлгээ гэж ойлгох ёстой гэж үү?

No comments:

Post a Comment