Дарс нь цэвэр усан vзмийн шvvснээс гаргаж авдаг байгалийн бvтээгдэхvvн юм. Усан vзмийг удаан хугацаанд исгэх замаар дарсыг гарган цэвэр авдаг бөгөөд дэлхийд 1500 гаруй нэр төрлийн усан vзмийг дарсны vйлдвэрлэлд ашиглаж байна. Дарсанд жимс жимсгэнэд байдаг тэжээллэг болон биологийн vнэт бодисууд ялангуяа витамин, эрдэсvvд агуулагдахаас гадна шvvсийг эсгэж боловсруулахад хvний биед ач холбогдолтой төрөл бvрийн нэгдлvvд vvсдэгээрээ онцлогтой.
Дарсны ангилал
Дарсыг улаан, цагаан, ягаан, хатуу гэж дөрөв ангилдаг. Улаан дарс нь хүний зүрхний үйл ажиллагааг сэргээж байдаг. Улаан дарсан дахь пеноль нь цусан дахь тослогийг исэлдvvлдэг учир хлостерин vvсгэдэггvй. Цагаан дарс нь хvний уушгийг цэвэрлэхээс гадна бөөрний vйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн жингээ барихыг хvсч байгаа хvмvvст их тохиромжтой.Дарсны нэрний учир
Дарсны шилэн дээр эхлээд брэнд нэр нь байдаг. Мөн шилэн дээр байдаг он нь дарсыг vйлдвэрлэсэн он биш харин тухайн дарсыг хийсэн ургацынх нь он байдаг. Мөн дарсны шилэн дээр Reserve гэсэн бичигтэй нь царс модон торхонд 3-с дээш жил дарсан дарс гэсэн vг юм. Ийм дарс ховор байдаг.
Дарсны хэрэглээ
Гэрийн эзэн дарсыг онгойлгож эхлээд өөртөө багахан хийгээд, дараа нь зочдынхоо хундаганд аягалж, хамгийн сүүлд хундагаа дүүргэдэг. Хундагатай дарсанд хор хийдэг байсан эртний уламжлалаас үүдэлтэй энэ зан үйл одоо цагт “Дарсны чанарт эргэлзэх хэрэггүй, миний дарс сайн, ямар нэг хар буруу санаа байхгүй” гэдгийг давхар илтгэх үйлдэл ажээ. Мөн дарс онгойлгоход үйрсэн үйсэн бөглөө зочных нь аяганд орохоос болгоомжилж буй хэрэг гэж тайлбарладаг байна.
Хатуу дарсны өмнө сулавтарыг
Үнэтэй нандин дарсны өмнө энгийнийг
Хуурай дарсыг чихэрлэгийн өмнө өгнө. Дарс сулавтар байх тусам хундага том байдаг. Амтат жүрж зэрэг хүчиллэг жимс, утсан мах, давсалсан загас, өндөг, шоколадтай дарсыг хэзээ ч хольдоггүй. Бас кофе уух үед зөвхөн коньяк, ликёр уух бөгөөд дарс огт хэрэглэдэггүй.
Дарсыг хадгалахДарс лонхон дотор ч химийн урвалд орж байдаг "амьд ундаа" юм. Тиймээс түүнийг муутгахгүйн тулд хэт халуун, хүйтэн биш хэвийн нөхцөлд, салхи, гэрэл нэвтрэхгүй орчинд 45 хэмийн налуутай байрлуулж, хэвтээгээр нь бөглөөний vйсийг бvрэн сэрvvн орчинд, далдалсан байдалтай хадгална. Хэрэв босоогоор нь удаан хадгалбал vйсэн бөглөө хатаж, завсраар нь хvчилтөрөгч орж чанарыг нь бууруулдаг. Ихэнх дарсыг харанхуйд хадгалдаг. Ялангуяа оргилуун дарсыг гэрлээс далд хадгалах ёстой. Хэрэв дарсны лонх эргэлддэг бөглөөтэй бол удаан хадгалах зориулалтгүй гэсэн үг.
Дарсны ач холбогдолЭрvvл мэндэд хамгийн ашигтай спиртлэг, дээд зэргийн чанартай ундаагаар улаан дарс шалгарчээ. Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зvрхний vйл ажиллагааг дэмжих ба хамгаалах, хөгшрөлтийг бууруулах, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж vздэг байна. Дээд зэргийн улаан виног өдөр бvр тогтмол 100 грамм орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой, цэвэр улаан винонд хvний биед хэрэгцээтэй 25 зvйлийн шим тэжээл ба амин дэмvvд агуулагддаг байна.
Дарсны хэрэглээ
Дарсыг хоорондын ялгаа болон зөв хэрэглэснээр хvн урт удаан наслах боломжтой.
Улаан дарс - үхэр, гахай, шувууны махаар хийсэн хоолны үед хэрэглэдэг. Харин өлөн vед зохисгvй. Улаан дарсыг Цельсийн 15 -18 хэм дулаантай хэрэглэх нь тохиромжтой.
Оргилуун болон цагаан дарс - салат, хөнгөн зууш, далайн гаралтай хоолыг даруулна. Цагаан дарсыг 6 -11 хэм дулаантай хэрэглэх нь тохиромжтой.
Ягаан дарс - ямар ч vед хэрэглэнэ.
Алкоголийн хэмжээ нь харьцангуй бага байдаг хуурай дарсыг хоолны хамт хэрэглэж, харин арай зөөлөн дарсыг найз нартайгаа хамт суухдаа сонговол илvv тохиромжтой. Оргилуун болон цагаан дарс - салат, хөнгөн зууш, далайн гаралтай хоолыг даруулна. Цагаан дарсыг 6 -11 хэм дулаантай хэрэглэх нь тохиромжтой.
Ягаан дарс - ямар ч vед хэрэглэнэ.
Дарс аягалах дэг
Дарсыг аягалахын өмнө төрөл, хаана, хэзээ үйлдвэрлэснийг нь анхааралтай ажиглаарай. Оргилуун дарсыг мөстэй савнаас нь гаргахгүй тагийг нь онгойлгодог. Амны алчуурын нэг үзүүрээр тагийг бүрхэж зүүн гарын эрхий хуруугаар дараад баруун гараараа тагны төмөр утсыг аажим суллан, дараа нь зүүн гараараа тагийг зөөлөн эргүүлнэ. Тагийг дуу шуугүй онгойлгохын тулд шилтэй дарсыг багахан налуу барьж тагийг зөөлөн суллана. Ингэснээр оргилуун дарсыг асгахгүй. Олон жил дарсан дарсыг хундагалахдаа ёроолд нь тунасан тунадасыг хөдөлгөхгүйгээр аажим хундагална. Дарсыг тусгай зориулалтын саванд хийж тавих нь зохимжтой. Хэрэв үйсэн бөглөөг дотогшоо унагасан бол дарсыг өөр саванд юүлж унагасан бөглөөг авсны дараа ширээнд тавина.Гэрийн эзэн дарсыг онгойлгож эхлээд өөртөө багахан хийгээд, дараа нь зочдынхоо хундаганд аягалж, хамгийн сүүлд хундагаа дүүргэдэг. Хундагатай дарсанд хор хийдэг байсан эртний уламжлалаас үүдэлтэй энэ зан үйл одоо цагт “Дарсны чанарт эргэлзэх хэрэггүй, миний дарс сайн, ямар нэг хар буруу санаа байхгүй” гэдгийг давхар илтгэх үйлдэл ажээ. Мөн дарс онгойлгоход үйрсэн үйсэн бөглөө зочных нь аяганд орохоос болгоомжилж буй хэрэг гэж тайлбарладаг байна.
Хатуу дарсны өмнө сулавтарыг
Үнэтэй нандин дарсны өмнө энгийнийг
Хуурай дарсыг чихэрлэгийн өмнө өгнө. Дарс сулавтар байх тусам хундага том байдаг. Амтат жүрж зэрэг хүчиллэг жимс, утсан мах, давсалсан загас, өндөг, шоколадтай дарсыг хэзээ ч хольдоггүй. Бас кофе уух үед зөвхөн коньяк, ликёр уух бөгөөд дарс огт хэрэглэдэггүй.
Ямар ч дарсанд мөс хийж уудаггvй. Учир нь дарс амьд зvйл бөгөөд дотор нь байнга урвал явагдаж байдаг. Мөн энэ шалтгааны улмаас дарсыг задлаад хонуулдаггvй. Оргилуун дарсыг 6 -7 хэмд хөргөж уудаг. Нийгмийн гарал албан тушаалыг харгалзахгvйгээр дарсыг хамгийн ахмад эмэгтэйд нь эхлэж хундагална. Дарсыг хундаганы хамгийн өргөн хэсгээр хундагалдаг. Мөн дарсны шилний хvзvvгээр нь салфеткаар ороож, дусаахгvй хундагална. Оргилуун дарсыг хоолны өмнө захиалдаг. Мөн дарсыг бэлгэнд өгч болно. Валентины баяраар хайртай залуудаа дарс бэлэглэвэл “Бидний хайр дурлал дарс шиг мансуурам байдаг” гэсэн санааг илэрхийлдэг.
Дарс таних
Франц, Итали , Испани, Турк зэрэг улс дарсны vйлдвэрлэлээрээ дэлхийд тэргvvлдэг. Франц дарснууд vйлдвэрлэсэн муж, эсвэл шилтгээнийхээ нэрээр нэрлэгдсэн байдаг. Сайн чанарын дарсыг гадна талаас нь дараах байдлаар таньж болно.
Шошго: Сайн дарснууд цөөхөн тоогоор vйлдвэрлэгдсэн байдаг тул шошгон дээрээ серийн дугаартай байдаг. Медаль нь дарсны чанарыг илтгэх бас нэг vзvvлэлт
Бөглөө: Дарсны бөглөө нь бас vнэ цэнийн нэг vзvvлэлт байдаг. Сайн дарс ихэнхдээ гоёмсог сийлбэртэй бөглөөтэй байдаг. Цэвэр усан vзэмний дарс 11 - 13 градус хатуулагтай байдаг. Францчууд дарсны талаар өргөн мэдлэгтэй улс. Тэд усан vзмийн гарцын талаарх мэдээлэлтэй, хуанлитай байдаг. Харин дараа нь сонгосон дарсаа vнэрлэж, харж, амталж мэдэрнэ. Хундагалсан дарсыг эхлээд vнэрлээд, дараа нь дээш өргөж гэрэлд хардаг. Энэ нь дарсны тунгалаг байдлыг шалгаж байгаа хэрэг. Жинхэнэ усан vзмийн дарсанд бага хэмжээний тунадас байх нь хэвийн vзэгдэл. Эцэст нь дарсаа амтлана. Ингэхдээ аман дотроо гvйцэд тарааж амтлана. Дарсаа амтлах, vнэрлэх vедээ та тамхи татах, бохь зажлах, чихэр идэхээс аль болох зайлсхийгээрэй. Эс тэгвээс та дарсны жинхэнэ амтыг мэдэрч чадахгvй. Ямар дарсаар дайлж байгаагаар нь зочноо хэр хvндэлж байгааг нь мэдэж болдог. Удаан дарсан дарс их vнэтэй байдаг. Манай оронд дарсны төрөлжсөн дэлгvvрvvд олон байдаг тул дэлхийн янз бvрийн орны сайн чанарын дарсыг та хvртэх боломжтой.
Дарсыг хадгалах
Дарсны ач холбогдол
Үнэхээр хэрэгцээтэй мэдээлэл байна. баярлалаа
ReplyDelete