2011-01-27

Асуулт болгон хариулттай

Эртээ урдын цагт нэгэн хүү амьдран суудаг байжээ. Үлгэр заавал ингэж эхлэдэг биз дээ. Хэхэ. Тэрээр дөлгөөхөн, ажилсаг, найзархаг боловч чимээгүйхэн ажиглах дуртай гэнэ. Өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун явдаг болохоор их сайхан сэтгэлтэй юм. 
Нэгэн өглөө боссон бие нь хоос оргиод, сэтгэл ихэд тавгүйтэж, эмч домч, үзэж хардаг хүмүүст үзүүлсэн боловч тусыг эс олжээ. Арга тасран эзгүй хээр очин: Байгаль ээж минь энэ юу болох нь вэ? Ертөнцөд оношилж болдоггүй зүйл байдаг гэж үү? гэж асуув уу гүй юу алсаас аялгуу эгшиглэсээр л . . . 

. . . Өглөө болжээ. Урьдынхаасаа илүү сэргэлэн, жавхаатай болсон байлаа. Үдэш болоход өөрөө ч мэдэлгүй өнөөх газраа очин хүлээгээд л . . . 
 
Хэсэг хугацааны дараа байгаль ээжээс асуулаа.
- Би юунд ингэтлээ автаад, сэтгэл минь гэгэлздэг болов?
- Асуулт болгон хариулттай байдаг ч үүний хариултыг чи л өөрөө олж чадна аа гээд уусан одлоо.

No comments:

Post a Comment