Хурим найр, төрсөн өдрийн ширээний гол амттан нь бялуу. Бялууг маш нарийн ширхэгтэй, уургийн агууламж бага гурилаар хийдэг бөгөөд түүнийг хийх хэдэн сая жор байдаг. Бялуу анх МЭӨ VI зууны үед эртний Ромд үүссэн гэж үздэг. Орц, найрлагад нь гурил бараг хийдэггүй бяслагтай бялуу эртний Грект МЭӨ I зуунд үүссэн байна. Мөн бага хэмжээний гурил хийдэг шоколадтай бялуу Германд үүсчээ.
Баяр ёслолын үеэр бялуу зүсэх ёслол нь эртний Ромын эзэнт улсаас үүдэлтэй аж. Тэр үед хуримын ёслолын ажиллагааг бялуу хувааж эхлүүлдэг байж. XIX зуун гэхэд баярын бялуу нь өрнөдийнхний төрсөн өдрийн баярын салшгүй хэсэг болсон байв. Харин бялуун дээр тухайн хүний настай ижил тооны лаа асааж, хүслээ шивнэн үлээх заншил анх Германд XVIII зуунд үүссэн байна.
Лааг нэг амьсгалаар үлээн унтраавал хүсэл нь биелдэг. Харин төрсөн өдрийн /Happy birthday to you/ дууг АНУ-ын Льюсвилл хотын цэцэрлэгийн багш Пэти Хилл 1893 онд зохиосон бөгөөд энэ дуу нь “дэлхийд хамгийн их хүн мэддэг” гэсэн үзүүлэлтээр Гиннессийн номонд бичигдсэн байна.
No comments:
Post a Comment