2011-01-01

Их Британийн хамгийн баян хүүхэд

“The Sunday Times” сэтгүүл Их Британийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Түүнд “Харри Поттер” киноны гол дүрд тоглосон жүжигчин Даниель Радклиффе тэргүүлж хамгийн баян хүүхдээр шалгарсан байна.
Энэ жил 17 настай тэрбээр 14 сая фунт стерлингийн хөрөнгөтэй ажээ. 

Харин алдарт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни гэрлэлтээ цуцлуулсны дараа 825 сая фунт стерлингийн хөрөнгө нь 200 сая болтлоо багасч нэлээд доогуур бичигдсэн байна.

Үүнээс гадна Америкт олны талархлыг хүлээсэн жүжигчинг шалгаруулжээ. Нийт оролцогчдын 44 хувь нь Том Хэнксийн тоглосон кинонд дуртай гэсэн бол 
хамгийн сүүлийн байранд жүжигчин Том Круз орсон гэнэ. 

Хамгийн нэр хүндтэй таван жүжигчин
1. Том Хэнкс
2. Роберт ди Ниро
 
3. Жулия Робертс
4. Уйл Смитт
5. Сандра Буллок

No comments:

Post a Comment