2011-01-21

Эхийн сэтгэл зүй урагт

"Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд    байхад нь хүмүүжүүлэх явдал юм байна" хэмээн нэгэн эх хэлжээ. Эхийн хэвлий дэх орчин нь ургийн зан авирт нөлөөлдөг гэсэн үзэл бодол нь МЭӨ 500 оны үеийн агуу сэтгэгч Күнзээс эхлэлтэй. Үүний дараа ойролцоогоор МЭӨ 450 оны үед Хятадын соёлд хүүхэд хүмүүжүүлэх онцгой нэгэн томъёо олсон нь эхийн хэвлий дэх хүүхдийн хүмүүжилд эрүүл мэнд, хоолны дэглэм, хөгжим зэргийг агуулсан зүйлийг боловсруулжээ. 
 
МЭӨ 350 онд нэрт эрдэмтэн Аристотель "эхийн хэвлий дэх ураг нь бид бүхэн шиг бодож сэтгэж чаддаг"-ыг тодорхойлжээ. 1690 онд Английн филисофич Жон Лок хүний ойлголтын талаарх зохион бичлэгтээ "эхийн хэвлий дэх ураг бодож сэтгэж чаддаг ба ургийн сэтгэхүйд хэвлийн гаднах өдөөлт нөлөөлж" байдаг.  

М.Лилй болон Б.Дай нар 1969 онд "Эхийн хэвлий дэх ураг зовиур мэдрэх, бие тавгүй байлгах байрлалыг хүсэхгүй байгаагаа харуулсан хариу үйлдлийг үзүүлдэг болохыг харуулжээ". Ранди Алорн "Эхийн хэвлий дэх ураг эхсээр дамжин эхтэйгээ холбоотой байдаг ч эхээс шал өөр генетик кодыг тээж байдаг.

Эхийн айдас, уур хилэн, хайр халамж, горьдлого зэрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд нь ургийн генетик ширфийг биохими талаас нь өөрчлөх магадлалтай мөн хэвлий дэх ургийн зан авир өдөөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд баярлаж хөөрөх, айж сандрах нь амархан байдаг бөгөөд хэт чанга дуу чимээ, хэрүүл, маргаан, тайван бус газар байх мөн хүүхэдтэйгээ харьцаж чадахгүй, цухалдангуй ба тэвчих аргагүйд хүрч байвал энэ нь хүүхдэд онцгой аюул учруулах болно.
 
Дотроо хуримтлуулсан уур бухимдал, хямрал, цухалдлыг хянаж байдаг гармон илүү ихээр ялгарна. Ингэснээр хэвлийн судас нарийсч, ургийн хүчил төрөгч багасч, ураг тавгүйтдэг. Зүрхэнд ч мөн айдас, уур, үргэлжийн стресс нөлөөлдөг. Эхийн зүрхний цохилтын байдал алдагдснаар ураг тавгүйтдэг ба зүрхний цохилт нь түргэсдэг.            
                       
Эхийн сэтгэл зүйн байдал, урагт үзүүлэх өдөөлт нь ургийн амьдрах чадварт  нөлөөлдөг. Ураг хайрлуулж хамгаалуулж байгаа мэдрэн, тайван бөгөөд орчин тойрноосоо эерэг энергийг аван, эцэг эхийнхээ хамт байж түүнтэй ярин, хөгжилтэй байх нь ургийн хувьд аз жаргалтай байгаа хөдөлж илэрхийлэх гадна ургийн өсөлт хөгжил, оюун ухаанд  эергээр нөлөөлдөг.

Харин монгол ёс заншилд: Монголчууд эмэгтэй хүнийг хүүхэд олмогц үр хөврөл ураг хүүхдийн сайн сайхан, аз жаргалын төлөө өвөрмөц маягаар анхаарч ирсэн уламжлалтай.
Эхийн сэтгэл зүйг тайван байлгахад нөхөр буюу өрхийн тэргүүн чухал үүрэг гүйцэтгэдэг.  
 
Эхийг сэтгэл санаа хямарч, бузар мууг бодож, гомдон шаналах нь ургийн хүмүүжил төлөвшил, зан ааш, оюун ухаанд  муугаар нөлөөлж согогтой, хүмүүжилгүй хүүхэд болно гэж үздэг байжээ.  
Тухайлбал: Тулгар эхийг айлгаж цочоох, сэтгэлийг нь донсолгон түгшээгүй байна. Эс гүйцэтгэвээс үр зулбах, дутуу төрөх, хүүхэд цочимтгой болно. Горьдоох, гомдоохыг цээрлэнэ. Мөн жирэмсэн эмэгтэйд гар хүрэхийг хориглодог. Хэрвээ үүний дагуу  хийвээс ялд унж, үр зулбах гэх мэт ургийг хэвлийдээ тээх 10 сарын хугацаанд маш их анхаарал халамж тавьдаг байна.

No comments:

Post a Comment