2011-01-02

Чамд захиа бичмээр байна - Хэн нэгний шүлэг

Инээмээр байна харин чи алга
Итгэмээр байна бас л чи алга
Өөрийгөө ойлгомоор байна чи алга
Өрөөлөөс сургийг чинь сонсмооргүй байна хурдан ир


Чамд захиа бичмээр байна үг дутна
Чамтай утсаар ярьмаар байна үг дутна
Чиний гэсэн бүхнийг өөрийн болгомоор байна үг дутна
Чимээгүй өөдөөс чинь хараад суумаар байна хурдан ир

Тэнгэр бүүдийгээд гунигтай шүүрс алдана
Тэртээ холоос чиний сураг хааяахан дуулдана
Өөрөөсөө чамайг хайсаар итгэл алдрах нь ээ
Өмнө чинь сөгдөж гуйхгүй ээ, зүгээр л хүрээд ир...

2 comments: