Амралтын нэг өдрийг сайн үйлсийн аянд нэг сэтгэл, нэг санаагаар Батсүмбэр ахмадын асрамжийн газраар айлчлан, азай бууралуудаа сэтгэлийн дэм, урам зориг, аз жаргал бэлэглэхээр зорин очлоо. Миний хувьд түрүү жил очиж байсан болохоор дахиж очих чин хүсэл эрмэлзлээр зарим нэг ажлаа хойшлуулан явсан, харин маш их оргилж байсан шигээ маш их сэтгэл хангалуун байлаа. Сайн үйлсийн аян цаанаасаа л их гэгээлэг, хүний сэтгэл зүрхний гүнээс гарч чаддаг шигээ сэтгэл хэмээх нарийн эмзэг утсыг хөндөж чаддаг гайхамшигтай үйлс юм даа.
Өглөөний 06 цагт цугларч, аянд гарахын өмнө
Удахгүй нээлтийн үйл ажиллагаа эхлэлээ дээ
Өглөөний 06 цагт цугларч, аянд гарахын өмнө
Удахгүй нээлтийн үйл ажиллагаа эхлэлээ дээ
Хөтлөгч нээлтийн үйл ажиллагаа эхлүүлж үг хэлж байна
Сайн үйлсийг уриалан, сэтгэл зүрх нэг залуусыг төлөөлөгч
Тэндоу төвийн тэргүүн Биндэрьяа
Эрүүл мэнд, эмнэлгийн төлөөлөгч
Монос их сургууль, Анагаах ухааны их сургууль, Оточ маарамба их сургуулийн оюутнуудын хамт хүрэлцэн ирлээ
Үсчин, гоо сайхны төлөөлөгч
"Magic Kiss" үсчин, гоо сайханы салоны хамт олноо дагуулан ирлээ
Сайн үйлсийн аянаар танилцан, нэгэн зүгт санаа нийлдэг анд маань Бороо Гоулд ХХК-н үйлдвэрчний эвлэлээ төлөөлөн Бурхан шашины лам нарыг урин авчирлаа
"Biznetwork" сайтын сайн дурын сайн үйлсийн төлөөлөгчид
Батсүмбэр асрамжийн газрын захирал үг хэлж байна
Телевизийн төлөөлөгч
МҮОНТ, UBS, Eagle телевиз
Сайн үйлсийн аянаар танилцан, нэгэн зүгт санаа нийлдэг анд маань Бороо Гоулд ХХК-н үйлдвэрчний эвлэлээ төлөөлөн Бурхан шашины лам нарыг урин авчирлаа
"Biznetwork" сайтын сайн дурын сайн үйлсийн төлөөлөгчид
Батсүмбэр асрамжийн газрын захирал үг хэлж байна
Телевизийн төлөөлөгч
МҮОНТ, UBS, Eagle телевиз
Идээний дээж, элбэг баян амьдрахыг билэгдэн лам нар Даллага хурж байна
Буурлууд маань эрхээ эргүүлэн мааниа шившин, дотроо бясалган байна
Ном хурж дууссаны дараа азай буурлуудаа ариулж, арвижих дэлгэрэхийн тарнийг шингээсэн арц, будааг хүргэж байна
Буурлууд үдийн цайндаа орохын өмнө өрөөнөөсөө аяга, халбагаа авахаар явж байна
Залуус маань буурлуудтай шатар нүүв
Бөмбөр цохиж үзмээр санагдаад кк
Урлагийн номерын арга хэмжээ эхлэлээ
Хөтлөгч нээлт
Салхийг хагалж, "Жонон" хамтлаг үндэсний хөгжмийн зэмсгээр сайхан аязыг сонирхууллаа
"Амьдрах сайхаан" шүлэг
"Дөрвөн улирал, хоёр амраг" дуу
"Үлэмжийн чанар" бүжиг
"Ааваа зорино" дуу
"Санаандгүй учрал" гитартай хамт
эмээ дурсамжаа эргэн дурссан байхдаа тээ
"Хос уянга" бүжгийн хамтлаг
Япон дуу
Латин америк бүжиг
буурлуудаа ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг өглөө
Асрамжийн газрын эмчид эмнүүдийг хүлээлгэж өглөө
Азай буурайнууд баярласан сэтгэлээ илэрхийлэн ая дуу өргөлөө
Буурлуудаа бүжиглэх үү, хэхэ
Аппаратны цэнэг дуусах гэж байсан тул арга хэмжээнүүдийг бүгдийг нь оруулахыг хичээсэн юм. Үүнээс цааш цэнэг конец боллоо. Үгээр илэрхийлэхийг оролдоё.
Бидэнд сайхан ая дуу өргөсөн буурайнууд, хамгийн мундаг бүжиглэсэн гурван буурайг шагнав. Үйл ажиллагааны төгсгөлийг хамтаараа "Элгэн нутаг" дууг дуулж, дурсгалын зураг авахууллаа. Нэгэн өдрийг хамтдаа байж азай буурайнууддаа аз жаргал, сэтгэлийн цэнгэлийг эдлүүлсэнийг минь гэрчлэх мэт, ахмадын асрамжийн газрын захирал баярласандаа дахиж ирж байгаарай, бэлэгтэй бэлэггүй хамаагүй шүү, та нарт маш их баярлалаа хэмээн урам хайрлалаа. Биднийг явахад буурайнууд хүүхдүүд ээ баярлалаа, та нарын минь ажил үйлс сайхан байна аа гэж дахин дахин, хүн болгон хэлж байлаа. Сар шинийн өмнө ахмад настнуудаа ийм сайхан сэтгэлийг үлдээж чадсандаа баяртай байна.
Эцэст нь Тэд юу гэсэн гээч.
ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ХАМГИЙН САЙХАН ӨДӨР
Tiim bnaa ahmaduud hezeech martahgui
ReplyDeleteСар шинийн өмнө ахмад настнуудаа ийм сайхан сэтгэлийг үлдээж чадсанд нь тэндоу- гийн хамт олонд хамгийн сайн сайханыг хүсье.
ReplyDeleteГайхалтай мэдээлэл байна шүү. Энэ маш гоё байсан. Үнэхээр үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй буян байлаа.
ReplyDelete