Асрамжийн газрын хүүхэд, буурлууд гээд л өөрийн эсрэг ертөнцийг олж харахад үнэхээр л сэтгэл шимшрэм, дэндүү их өгүүлэмжтэй юм аа. Зүгээр л хараад сэтгэлээ уудлан ярилцах хором мөчүүд жаахан жаргал бэлэглэж байгаа ч гэсэн энэ бүхний төлөө чадал хүрдэг бол ямар нэг зүйл хийхсэн, гэхдээ өөрийн амьдралд ийм зүйлийг байлгахгүй юмсан л гэж маш их хүслээ. Энэ ч бас амьдралд нэг хөг нэмнэ шүү дээ.
Гэхдээ энэ ертөнцөд дэндүү их автаж болохгүй ээ, зүгээр л хараад ухаарал авчих, тэгээд л орхи. Хэзээ ч юм нэг л өдөр боломж бүрдвэл тэр их хүслээ биелүүл, бусад цагт март. Хэтэрхий их ач холбогдол өгвөл өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй байж, бусдын төлөө шанална гэдэг хүсэх зүйл биш.
Хэн гэдгээ мэдрүүлж чадах хүртлээ хэнд ч мэдэгдэхгүй чимээгүй оршсон ч яадгы, тэнэглэл ихтэй мэт санагдавч, тэнд ямар их зүйл нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй, харин цаг хугацаа, амьдрал өгүүлэх болно.
No comments:
Post a Comment