2011-01-01

3 сарын 8


3 сарын 8 нь Олон улс даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр билээ.

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм


Америкт
Хамгийн анх ээжүүдийн өдрийг Америкт тэмдэглэж байсан бөгөөд 5 сарын 2 дахь ням гаригт тэмдэглэж байв. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс ээждээ баяр хүргэх, бэлэг өгөх зэргээр тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Ээжийн ням гариг хэмээн өдрийг ээжүүдийн өдөр, мацаг барих болон улаан сарнайн ням гариг гэх зэргээр нэрлэдэг. Тус баярыг 3 сар юмуу 4 сарын эхээр тэмдэглэдэг аж. Энэхүү баярыг хэдэн зууны турш хуучин Британи маягаар тэмдэглэдэг заншилтай ба тайж язгууртан, сервантууд ээжүүдээ гэртээ урьж тэмдэглэдэг байсан аж. 

3 сарын 8-нд: Серби, Маккедониа, Болгар, Словен болон Румин
3 сарын 10-нд: Энэтхэг, Өмнөд Америк, Мексик болон Малайз
3 сарын 26-нд: Польш
5 сарын 2 дах бүтэн сайнд тэмдэглэдэг: Канад, Австрали, Герман, Бельги, Итали, Швейцари, Нидерланд, Австри, Дани, Хонконг, Япон мөн Шинэ Зеланд, Хятад болон бусад орнууд.
5 сарын сүүлийн бүтэн сайн 6 сарын эхний ням гаригт: Франц
11 сарын сүүлийн бүтэн сайнд: Орос улс 
12 сарын 22-нд: Индонези

Сонирхуулахад, зарим улс орнууд энэ баярыг өөр баяр болгон тэмдэглэдэг байна

3 сарын 8-нд: Өмнөд Солонгост “Эцэг эхийн өдөр”
8 сарын 12-нд: Тайландад Хатан хаан Sirikit Kitiyakara-н төрсөн өдөр
10 сарын эхний юм уу эсвэл гуравдах бүтэн сайнд: Аргентинд is Día de la Madre хэмээн нэрлэж тэмдэглэдэг.

Мөн энэхүү өдрийг тэмдэглэхдээ “Ээжүүдийн өдөр" болон "Валентины өдөр"-ийг хамтатган “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”.болгон тэмдэглэдэг байна. Ингэж тэмдэглэдэг орнууд нь Орос, Украйн, Беларус, Маккедони, Молдав зэрэг коммунист орнууд юм.

No comments:

Post a Comment