Өөр бас гоё арга хэлэх үү? Зүрхэн хэлбэртэй хайрцаг магадгүй түгждэг жижигхэн авдар байж болно шдээ. Хааяа санахаараа эргэж хараад сэтгэлээ баясгадаг. Яах гээд байгаан бол гэж үү? За байна шдээ. Хийх саваа сонгочихлоо, одоо тэгвэл дотор нь байх зүйлсээ бэлтгэх үү? За тэгье.
1. Зүрхэн хэлбэрээр хайчилсан өнгө өнгийн цаасан дээр хайртынхаа тухай бодож, санаж, хэлэхийг хүссэн хамгийн сайхан үгүүдийг биччих.
2. Дуртай амттанг нь сонго, гэхдээ жижигхэн олон байх хэрэгтэй шүү.
3. Өөрт байгаа хайртынхаа зургийг зүрхэн хэлбэрт оруулан хэвлээд хайчлах.
За энэ бүгдийгээ нийлүүлээд хайрцган дотроо хийчих, ямар санагдаж байна даа? Өө нэг л юм дутуу харагдаад байна уу?
Хатаасан сарнай аваад түүн дотроо хийчих. Одоо гоё харагдаж байгааз.
No comments:
Post a Comment