2011-01-18

Мөхөөлдөсний түүх мөн таныг тодорхойлно

Мөхөөлдөс нь нэн эртний тvvхтэй. Одоогоос 3000 жилийн тэртээ баян Хятадуудын ордонд сэрvvцvvлэх зорилгоор мөс юм уу цастай жимсний шvvсийг бэлтгэн хэрэглэдэг байжээ. Яг ийм амттанаар Македоний Александр хааныг Энэтхэг, Персийг эзлэх vеэр дайлж байжээ. Эрт vеийн алдарт эмч Гиппократ “Ийм амттан vлбэгэр байдлыг эмчилдэг” хэмээн бичжээ.

Бид өөрийн эрхгvй мөхөөлдөс идмээр санагддаг. Энэ нь зvгээр нэг халууцсан байдлаас гарах гэсэн хэрэг биш юм. Санаа сэтгэл тавгvйтсэн vед нэг ширхэг мөхөөлдөс идэхэд тархинд хуралдсан зовиур хямрал багасч тайвширдаг. Тvvнд агуулагддаг триптофан нь мэдрэлийн системийг тайвшруулан сэтгэл санааг өөдрөг болгодог ажээ. 
Дараа нь алдарт аялагч Марко Пологийн тусламжтайгаар мөхөөлдөс Европ тивийг байлдан дагуулав. Марко Поло хятадаас тэрхvv жимстэй хөлдөөдөг амттаны жорыг Италид авчирсан байна. Үнэхээр ч Италийн язгууртан дээдсийн гэрт мөхөөлдөс тун ч удалгvй хамгийн тансаг амттаны тоонд зvй ёсоор орох болов. Удалгvй мөхөөлдсийг ганцхан өвөл биш бvтэн жилийн туршид хийж сурцгаав. 
Аажимдаа сvv, мөхөөлдөс, чихэр, амт оруулагчид болон бvр цэцэг хvртэл нэмж найруулдаг болов. Жинхэнэ цөцгийтэй мөхөөлдсийг III Наполеон хааны vед хийсэн байна. Өнөөгийн алдарт “пломбир” анх өөрийг нь vйлдвэрлэсэн Плобьер-Ле-Бем хотын нэрээр нэрлэгдэн vлдсэн байна. Италиийн дараа австри, германы ард тvмэн мөхөөлдсөнд дурлав. Австрийн ард тvмэнд өнөө цагийн “шоколадтай мөхөөлдөс” бий болгосон гавъяа оногдох учиртай юм. Харин хамгийн хачирхалтай, өөр хоорондоо нийлэмгvй мэт зvйлvvдийг хольж найруулж иддэгээрээ алдартай Италийн ард тvмэн мөхөөлдсөнд жимс, самар, дарс, жигнэмгийн vртсийг нэмэх болжээ.
Америк тив рvv мөхөөлдөс тийшээ суурьшихаар очсон англичуудаар дамжин тархжээ. Хөлдөөгч машин бий болж, мөсийг хvссэн vедээ бий болгох боломжтой болсон 19-р зуунд л мөхөөлдөс сая дэлхий даяар нэн тvргэн тархсан байна. Тэгээд ч английн зохион бvтээгч Томас Мастерс мөхөөлдөсний машиныг зохион бvтээжээ. 1904 онд Сент Луис хотод олон улсын мөхөөлдөсний vзэсгэлэн анх удаа нээгджээ. Тэрхvv vзэсгэлэн дээр анх удаа мөхөөлдсийг гурилан торхонцорт савлах машиныг олон нийтэд танилцуулж, ингэснээр аягатай мөхөөлдөс vйлдвэрлэгдэх болсон гэнэ. Харин vvнээс 4 жилийн дараа сархан мөхөөлдөс vйлдвэрлэгдэх болжээ.


Ямар төрлийн мөхөөлдөс сонгож, идэж байгаагаар нь тодорхойлж болдог

 
Хазаж иддэг
Гаднаасаа догшин ширvvн, ууртай, хатуу сэтгэлтэй хvн мэт харагдана. Гэвч vнэн хэрэгтээ эрс шийдэмгий мэт байдлын чинь цаана амьдралд vл итгэх байдал, хvмvvсийг төдийлөн сайн мэддэггvй чинь нуугдаж байгаа.

Хэлээрээ долооно
Их эмзэг, эргэн тойрныхоо хvмvvстэй их болгоомжтой ханддаг. Та их мөрөөдөмтгий, зөөлөн хvн бөгөөд амьдралын туршлага тун ч багатай юм.

Барьсан чигээр нь гэсгээгээд долоож иддэг
Хөгжилтэй, нээлттэй боловч аливаа vvрэг гvйцэтгэх дургvй, хариуцлагаа ухамсарладаггvй, тоомсорлодоггvй хvн. Та болж өгвөл өөрийгөө их зовоолгvй шиг байж байгаад амьдралаас сайн сайхныг нь олж авахыг эрмэлздэг юм байна.

Амаа хагас ангайж мөхөөлдөс иддэг
Амаа бvрэн гvйцэт биш дөнгөж хагас ангайлгаж иддэг бол та дуугvй, бусадтай нээлттэй биш, барагтай бол зугаацаж наргидаггvй хvн юм. Та хvн рvv тvрvvлж очих биш, харин өөр лvv чинь эхэлж алхахыг хvлээж суудаг. Гэхдээ хэн нэгэн хvн таны итгэлийг олж чадвал сайхан сэтгэлтэй, уриалагхан, дотны, vнэнч нөхөр нь болж чадна.

Удаан, нямбай долоож иддэг
Мөхөөлдөс идэхийн “мастер” бөгөөд бvх дэлхий, тvvнд оршин байгаа амьд бvхнийг сонирхож явдаг хvн юм. Таныг тэсвэргvй хvн гэж хэлэх хэцvv ч ихээхэн зөрvvд, өөрийнхөөрөө.

Халбагаар юм уу жигнэмэгээр нь хутгаж иддэг
Туйлын болгоомжтой хvн. Хvнийг бvх талаас нь, айж болох бvхий л нэр төрлийн шалгуураар, эд эс бvхнээр задлан шинжилж, судалж байж л итгэж магадгvй. Тиймээс хvмvvстэй тэр болгон нөхөрлөдөггvй.

Шоколадтай мөхөөлдөс
Ихэвчлэн тогтворгүй, амьдралд байж болох бүх л таашаал цэнгэлийг амсахыг хүсдэг. Тэдний хайр нэг зуны настай байх нь олонтаа. Хувьсамтгай, барьцгүй ааштай боловч түр зуурын харьцаанд тун элэгсэг зантай.

Илчлэг багатай, кальци ихтэй мөхөөлдөс
Тэдний хувьд бие махбодиос нь өөр үнэтэй зүйл байхгүй. Биеийн тамираар хичээллэж, хоол ундаа зохицуулж чаддаг.

Вафлитай мөхөөлдөс
Гэрийн сайн эзэгтэй бөгөөд сарны гэрэлд хайрын дуу дуулаад ч ийм хүүхнүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй.

Эскимо буюу тэгш өнцөгт хэлбэртэй, иштэй мөхөөлдөс
Өөртөө итгэлтэй, зорилготой байдаг бөгөөд эрчүүдийн толгойг хүссэн зүгтээ эргүүлдэг. Харин 40 нас хүрээд амьдралдаа нухацтай хандаж, үр хүүхэддээ анхаарал халамж тавьж эхэлдэг. Гэхдээ хүүхдийн эцэг нь эд материал, өнгө үзэмж, боловсролын талаар дээд түвшинд байх ёстой гэж үздэг.

Бүх төрлийн мөхөөлдөс
Бүх л зүйлд хөнгөн ханддаг. Чин зүрхнээсээ баясч, яльгүй юман дээр ч инээдэг.

Бортгон хэлбэртэй мөхөөлдөс
Тайван орчинд тэмүүлдэг. Баглаа цэцэг, лааны гэрэлд хооллох гэх мэт зүйлд дуртай. Ямар ч нөхцөлд сайн нөхөр байж бусдын зовлон гунигийг ойлгож чаддаг. Гэсэн ч өөрөө тун эмзэг.

Жимстэй мөхөөлдөс
Тэд амьдралаас аль болох их таашаал авахыг эрмэлздэг.

No comments:

Post a Comment