2011-01-03

Амжилтын дүрэм №04

Өчүүхэн бага зүйл нь маш том ялгааг бий болгодог
Авраам Линкольн нэгэнтээ "Миний ажиглалтаар хүмүүс өөрсдийгөө хичнээн их аз жаргалтай гэж үзэж байгаа тэр хэмжээгээрээ аз жаргалтай байдаг" хэмээн хэлсэн байдаг.
Хүмүүс өчүүхэн бага зүйлээр өөр хоорондоо ялгагддаг. Гэвч энэ өчүүхэн бага зүйл нь маш том ялгааг бий болгох чадвартай. Энэ өчүүхэн бага зүйлийг бид эерэг сэтгэлгээ гэдэг. Харин энэ маш том ялгаа нь ертөнцийг үзэх эерэг болон сөрөг сэтгэлгээний тухай ярьж байх тэр үед л илэрдэг. Өөрийнхөө аз жаргалыг олох хамгийн найдвартай аргын нэг нь өөр хэн нэгэн хүнийг аз жаргалтай болгохын тулд өөрийнхөө бүх хүчин чармайлтаа чиглүүлэх явдал юм.

Аз жаргал энэ бол ямар нэгэн баригдашгүй, бас харагдашгүй зүйл юм. Гэвч бусдад аз жаргал авчрахыг хичээвэл, түүнийг өөртөө авчирч чадна. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хамгийн сайхан хамгийн хүсэмжтэй зүйлээр нь санал бодлоо хуваалцаж байж гэмээ нь та өөрөө аз жаргалыг татан авчирч чадна.
Аз жаргал гэр орноос эхэлдэг. Гэр оронд чинь таныг хүмүүс хүрээлж байдаг. Шилдэг сайн худалдаачин өөрийнхөө барааг худалдан авах хүртэл нь үйлчлүүлэгчээ ятган зөвшөөрүүлдгийн нэгэн адил гэр бүлийнхээ хүмүүсийг аз жаргалтай байлгадаг. Таны хажууд хоёр хүчтэн байлаа гэхэд, нийцэл амьдралын төлөө тэдний нэг нь эерэг сэтгэлгээгээр зэвсэглэх ёстой. Өөрөө аз жаргалтай, ажлын амжилт гаргахыг хүсч байвал бусад хүмүүсийг аз жаргалтай болго.

No comments:

Post a Comment