2011-04-29

Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэ

"Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэгтүн. Харин үүний оронд санал нийлж байгаа асуудлаасаа эхлэн үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй. Эхнээс нь тийм, тийм гэж хэлүүлж авахыг бод. Дэс дараалан тийм, тийм гэсэн хариулт авах замаар тухайн хүнээр өөрийн хүссэн хариултыг хэлүүлж болно"

Энэ бол их сэтгэгч Сократ хүмүүстэй ярилцах үедээ хэрэглэдэг байсан арга юм. Яриаг чадварлаг залж чаддаг хүн бүр эхнээсээ зөвшөөрсөн хариу авдаг. Yгүй гэсэн хариулт бол бусадтай ярилцах үед хамгийн хэцүү саад байдаг.

2011-04-26

Би үүнийг л хүсч байсан шүү дээ

Бурхан анх хүн юугаар ч дутахгүй, хүссэн бүхнээ авч чаддаг байхад л аз жаргалтай байдаг хэмээн бодоод бүх л байж болох зүйлсийг илгээж, хүмүүсийн баяр хөөрөөр бялхан буйг харан баясдаг байжээ. Баярлан талархснаа нэг хэсэг нь илэрхийлж байхад, нөгөө хэсэг нь үүнээс илүү гоё зүйл байхгүй юм уу хэмээн гомдоллон, шаардана. Яг л хүсэл биелүүлдэг бирд шиг хормын төдий санасан зүйл нь хэрэгжих тусам улам ихээр нэхэж, цэвдэг хүйтэн болох мэт.

Энэ юуных вэ? бурхан гайхлаа. Гадаад ертөнц чамин тансаг юугаар ч дутахгүй байхад, илүү сайхан зантай болох атал харин ч яагаад эсрэгээр байна вэ? хэмээн бодон хүмүүсийн дотоод ертөнцийг шагайж үзэхээр шийдлээ. Тэнд түүний төсөөлж байсан гайхамшигт ертөнц гэрэлтэн, халуу төөнөм дулаан илч, хайр ундарч байлаа. ХӨӨХ БУРХАН МИНЬ гэж уулга алдлаа.

Эмэгтэйчүүдийн ямар зан эрчүүдэд ойлгомжгүй санагддаг

“Яах гээд байгаа нь тодорхойгүй”. Эрчүүд мэдрэмжээ “түс тас” шууд, шулуухан илэрхийлдэг. Тэд намайг ойлгох болов уу гэж найдах дургүй. Харин бүсгүйчүүд өөрт төрсөн мэдрэмжийг эрчүүд шиг шулуухан илэрхийлэхдээ тааруухан.
 
- Хуримын ойгоо нөхөр нь мартчихаж. Эхнэр гомдсон байдлаа “чи намайг тоодоггүй”, “өөр хүнтэй болоод байна уу” г.м.-ээр үг хаяж илэрхийлдэг. Зарим нь бяцхан эсэргүүцэл илэрхийлнэ, уурлана.

Сэтгэлээ онгойтол ярьснаар тайвширлыг олдог

Эмэгтэй хүн стресс дарамтанд орсон үедээ хэн нэгэнд ярих хэрэгтэй гэж өөрийн эрхгүй боддог. 
 
Ямар ч асуудал байсан түүнийг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Зөвхөн ганц асуудалд төвлөрч шийдье гэхээсээ илүү бүгдийг нэг бүрчлэн ярьж дэлгэснээр сэтгэл нь тайвширч онгойж эхэлдэг. Иймэрхүү маягаар сэтгэлээ онгойлгосноор чухам юу түүнд саад болоод буйг ухаарч ойлгодог бөгөөд зовж буй шаналалаасаа ангижирдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэлийн дарамттай үедээ

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг. Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг. Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг.
Том гэртээ ирээд амрахыг хүсч, чимээгүйхэн сонин уншиж сууна. Тэр өдрийн шийдвэрлэгдээгүй асуудалд сэтгэл нь хямарсан тул бүхнийг мартаж сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байв.

2011-04-25

Би сайхан амьдралыг хүсдэг шиг ээ, эргэн тойрны гоё сайхан зүйлсэд дуртай. Гэхдээ нүд хальтрам, айдас төрүүлэм зүйлийг харвал сайхан бодол, сайхан бүхнээсээ илүүтэйгээр хүлээж авдаг бололтой. 

Баярлахдаа мянгантай дэвхцэвч, эмзэглэхдээ түмэнтээ тарчлах мэт. Бараан, муухай бүхнээс хол байж, үргэлж гэрэл гэгээтэй орчинг бүрдүүлнэ гэж мөрөөддөг. Хол байснаараа аймар эмзэг байдаг юм шиг санагдлаа. Яагаад гэвэл хүмүүсийн хоорондоо зодолдож, хэн нэгэн уйлж байгааг харахад л сэтгэл эмтэрч зүрх минь уйлчихдаг, тэгвэл түүнээс ч илүү зүйл их байдаг юм шиг. Тийм зүйлд бэлэн биш ээ гэж бодоод цааш төсөөлөх юм бол өөрийгөө олсонд дүүжлэсэнтэй л адил байх. 

Өмнө нь тоохгүй орой үдэш алхдаг байсан бол одоо би айдаг болчихож ...

... Миний зүрхний цохилт өнөөдөр гурав, дөрөв дахин хүчтэй, яг л түгшүүрийн дохио мэт цохилж байна.

Урьд нь БИ НУЛИМСАНД ДУРГҮЙ ЭЭ гэдэг байсан бол зүгээр л урсдаг болчихож ...

... Цаг хугацаа хүнийг зөөлрүүлж, илүү уяхан болгодгын болов уу?

Өнөөдөр би сэрээд зүүднээсээ айлаа

Яагаад ч юм аймшигтай, өрнөлтэй, үйл явдалтай боевик, ангаймаар зүүдийг маш тод өнгөтөөр зүүдлэлээ. 
 
Би зүгээр л өнөөдөр ном хальт шагайж байхдаа, урьд өмнө нь хэзээ ч миний зүрх тэгж хүчтэй цохилж байгаагүй шиг тийм хүчтэй, бас айдасыг мэдэрлээ. Өглөө болгон зүүднээсээ айж сэрэх вий, бүүр өмнө зүүдлэсэн аймшигт зүүднээс одоо ч бас айдаг.

2011-04-22

Цэцэг биднийг хэнээс ч илүү мэдэрдэг


Анхилам үнэртэй, гоёмсог цэцгүүд хүний нүдийг баясгадаг төдийгүй, үнэр нь биед нэвтэрч, сэтгэлд тааламжтай нөлөө үзүүлдэг. Цэцэгс бие организмын маань хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг байна.

Эртний энэтхэгчүүд хүний биеийн амьд эрчим сансрынхтай тохироогүйгээс хүн өвчилдөг гэж үздэг байжээ. Зурхайчдын томъёолсноор зурхайн орд болгонд сайн нөлөө үзүүлдэг “ивээл” ургамлууд байдаг аж. Та ивээл ургамлаа мэдээд авчихвал ургамлын эрч хүч танд ч бас нөлөөлнө.

Үнэртэй усны талаар хэдэн хором шивнэе

- Ажил хэргийн болон өдрийн цагаар зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтанд хурц үнэртэнг хэрэглэж болно.
- Зөөлөн даруухан дүр төрхтэй эмэгтэйчүүд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Харин чөлөөтэй эротик бүсгүйчүүлд хурц содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
- Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохилдоно.

Үнэртэй усны бүтэц

Сүрчгийг бүтээгдсэн байдлаар нь:
1. Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн
2. Альдегид буюу 100% химийн аргаар бүтээгдсэн гэж 2 ангилдаг. 

Байгалийн гаралтай сүрчиг бараг байдаггүй ба сүрчиг нь өөрт агуулагдах байгалийн бодисынхоо агууламжаар үнэлэгддэг. Цэвэр байгалийн түүхий эдийн агууламж нь ихсэх тусам сүрчигний үнэ нэмэгддэг. Учир нь 1 литр сарнайн охь гаргаж авахад 2000 цагийн ажиллагаа мянга мянган сарнайн дэлбээ шаардагддаг байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 1 литр сарнайн охь 83 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн ховор, үнэтэй сүрчгийн түүхий эдэд Сарнай, Мэлрэг, Нил, цэцгүүд багтдаг. 

 
Та бидний сайн мэдэх дэлхийн нэртэй фирмүүд болох Estee Lauder, GiorgioArmani, Ralph Loren, Lancome сүрчгүүдийн найрлагын дийлэнх хувь байгалийн түүхий эд болох цэцэг, ургамлын ханднаас бүрддэг тул үнэтэй бас чанарлаг байдаг. 

Сайн үнэртэй ус өмсөх, зүүх гэсэн ойлголтыг хэрэглэдэг

Сонголт хийх үедээ болон дараа нь хэрэглэхдээ гаргадаг алдаануудыг авч үзье.
Бие арчилгааны бүтээгдэхүүнүүд ихэнхдээ үнэртэй байдаг. Тиймээс нэг үнэртэй савангаар биеэ угааж, тэс өөр үнэртэй тос түрхээд, хурц үнэртэй лак үсэндээ цацаад, дээр нь бас огт тохироогүй үнэртэй ус  хэрэглэвэл амьтан хүн муужирч унахаар үнэр ч гарч мэднэ. Ихэнхи үйлдвэрлэгчид үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнээ нэг шугам болгож ерөнхий нот үнэртэйгээр иж бүрдлээр нь хийдэг.

Нэг удаад 3–аас илүү үнэртэй ус турших хэрэггүй

Үнэртэй усыг гэнэт авах биш, сэтгэл  санаагаа бэлдэж байгаад ул суурьтай сонгохоор очих хэрэгтэй. Дэлгүүр хэсэх дашрамд авах хэрэггүй, сайн сонголт хийж чадахгүй, мөнгөний гарз л болно. Зөвхөн үнэртэй ус авах зорилгоор цаг зав гаргаад яваарай. Ажлаа тараад ядарсан амьтан очвол бас л хэрэггүй.
 
Архи уусны дараа, тамхи ихээр татсаны дараа, хурц хоол идсэний дараа үнэртэй ус хэзээ ч бүү сонго, ийм тохиолдолд аливаа үнэрийг зөв хүлээж авах чадвар эрс муудсан байдаг юм.

Чанартай үнэртэй ус шат дараалан эгшиглэдэг

Чанартай сайн үнэртний гол нууц нь – үнэр “шат дараалан” эгшиглэх учиртай. Натурал иж бүрдлүүд аливаа гадаргуу дээр түрхэгдсний дараа агаарын нөлөөгөөр хоорондоо хурдан урвалд орж дэгдэж эхэлдэг. Энэ маш олон урвалын үр дүнд үнэртэй ус маань цаг хугацаа өнгөрөх тусам өөр өөрөөр үнэртэнэ. Үнэртэн бүтээгч мастерууд үнэрийг гурван үе шат, гурван ноттой байхаар бодож бүтээдэг. 
  
Эхний нот нь хэдэн минутын хугацаанд үргэлжлэнэ.

Үнэртэй ус гэж юу вэ?

Үнэртэй усыг ямар үзүүлэлтээр нь хэрхэн сонгож авах вэ?  Бүсгүйчүүдийн хамгийн дуртай мөртөө зөвөөр сонгож ч, зөв хэрэглэж ч чаддаггүй бараа бол үнэртэн, үнэртэй ус. Үнэртэнг өөртөө тохируулан сонгохын тулд үнэртэн гэж юу болох, үнэр хэрхэн яаж "ажилладаг" тухай ерөнхий онолыг мэдэж наад захын ойлголттой байхаас эхлэх учиртай.
Үнэртэн, гоо сайхны эх орон бол – Франц Улс, энд л хэдэн үеийн турш үнэ цэнээ алдалгүй ноёрхож байгаа үнэрнүүд бүтээгдсэн.

Үнэртэй усны түүх

Бидний өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны гол бүтээгдэхүүн бол үнэртэй ус. МЭӨ 384-322 онд сайхан үнэртэй хатаасан цэцэг хэрэглэдэг байжээ. Итали гаралтай Иоганы Мариа Фарина 1709 онд Кёлын хотод анх үнэртэй усны үйлдвэрийг байгуулж, түүхий эд нь батраш, ингүүрс, агь, задь, нил, лиш, сарнай, жүржийн цэцэг, цеолонд ургадаг модны хатаасан холтос, нимбэг, жүржийн хальс байлаа. Үйлдвэрлэлийнхээ аргыг удтал нууж байснаас Кёлны тэр үеийн үнэртэй усны үйлдвэрлэлийн төв болж чаджээ. 1792 онд Кёлын хотыг Францчууд эзэлснээр уг нууцыг эзэмшиж нэр нь ч Франц болсон байна.
 
Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байжээ.

2011-04-21

Anna Pagnacco - Зүүлт

Anna Pagnacco - Би цэцэгст дуртай

Цэцэгс

Ананд - Хамгаалж чадах ганцхан түшиг минь та байтлаа ...

Амь болсон сэтгэл минь дотуураа хичнээн нурсан ч
Алаг дарамхан зүрхэнд минь та, бурхан болж дутдаг шүү
Алдаа, онооныхоо дэнсийг эргээд нэг харахгүй бол
Араас чинь бүдрий хүү чинь,  бүдэрчих вий дээ аав аа

Жижигхэн байхад эрхлүүлдэг хүүхэд насны жаргалыг
Жирийн өдрүүдтэй нь хамт эргүүлэн авчирахгүй юм бол
Жаахаан хүү чинь нэг л өдөр бүдрэхэд
Жүнзтэй дарсны амсар ойрхон байна аа аав минь

Цонхны цаанаас зүрхээн урсган хүлээдэг ...

Сэтгэл гэдэг цаг хугацааны эргэлтээр алхам алхмаар зөөлөрдөг бололтой, сэмэрчийнэ. Ийм амьдрал бага байгаасай.

2011-04-20

Өнөө Хятадын зах зээлд дотуур хувцаны материал, өнгө тарлан төрөл зүйл маш олон болсон байна. Буурцагны уургийн ширхэглэг, сүүний уургийн ширхэглэг, торго дурдан гээд олон зүйлийн байдаг бөгөөд Хятадын үндэстний солёлын онцогийг харуулсан олон зүйлийн нарилаг хатгамал, хэ угалз, имжээр хөвөөтэй болсон байна.

Өнөө дотуур хувцасыг нарилаг гоё сайхан, өмсөхөд таатай байхыг эрхэмлэхийн зэрэгцээ бас зарим эрүүл мэндэд ашигтай жишээлбэл тураах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг эмчилгээний агуулга нэмсэн байна.
Өнөө нэрт брэнд дотуур хувцасны үнэ оролцоогоор 200—600 юаньд хүрч байна. Сурвалжлагч нэрт брэнд бүтээгдэхүүний лангууд хатгамалтай гараар урлаж оёсон хөхөвчийн үнэ 999 юаньд хүрч байхыг харсан. Өндөр үнэтэй тусгай хийсэн дээд зэрэглэлийн ийм хөхөвчийг хувцаны моод хөөцөлдөг залуу хүүхнүүд түлхүү авдаг юм байна.
    Бөөнөөр үйлдвэрлэн борлуулах дотуур хувцасаас гадна, зарим нэрт брэнд аж ахуйн нэгж хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу тусгай материал, тусгай загвараар тусгай үйлчилгээ хангаж байна.
 
    Хятад улс дотуур хувцасны ажил төрлийг хөгжүүлэхдээ эрхбиш үндэстнийхээ шилдэг соёлыг харуулах хэрэгтэй юм. Учир нь Хятад улс таван мянган жилийн түүх солёын шилдэг шилдэг уламжлалтай юм. Түүний охь шилдэг зүйлийг уудлан нээж хувцасны загвар зохиоход авьяаслагаар ашиглавал тэр нь хувцасны загварын урсгалыг болгох нь дамжиггүй юм.

Нэг л бүсгүйгээр дуусдаг нас гэж байхгүй ч Нэг л сэтгэлээр дуусдаг нас гэж бий

Эрчүүд минь ухаантай байлдаа
Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла

Элдэвтэй жаахан үрсээ бод
Нэг шөнийн жаргал байтугай
Нэг цагийн тэнэглэл
Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий 

Охид минь бардам бай - Х/н/шүлэг

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай 

Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм

Чамайгаа би танинаа - Хэн/н/шүлэг

Хонгор минь чамайг би холуур өнгөрсөн ч танина
Хорвоод ганцхан заяасан нандин эрдэнэ минь болохоор
Санах тусам сэтгэлийг минь жолоогүй эзэмдсэн болохоор
Саруул шөнийн оддоос ч ганцхан хараад танина

Хол холын тэртээд ч
Хонгор минь чамайгаа танинаа.

Эр хүн та хаана байна - Х/н/шүлэг

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна

Дотуур хувцасны талаар хэдэн хором шивнэчихье

Хэрвээ таны дотуур хувцас тэртээ оюутан ахуйн үедээ өмсөж байсан нь хэвээрээ, хэрвээ таны хөхний даруулгын шөр сунасан байхыг ажиглахаа байсан бол та ганцаараа биш гэдэгтээ итгээрэй. Олонх эмэгтэйчүүд ийм зүйлтэй учирдаг юм. Тиймээс та дотуур хувцсаа шинэчлэх цаг ирлээ. Дотуур хувцсаа сонгохдоо та доорх хэдэн дүрмийг баримтлаарай.
- Та ядаж ганц хос чамин дотуур хувцастай байх ёстой.

Дотуур хувцас - Нууц гоёл

Эрчүүдийн дотуур хувцас сайн чанарын майк, дотоожоос бүрд­дэг бол эмэгтэйчүүдийнх чанар­тайгаас гадна чамин загвартай, тансаг материал­тай хөхөвч, дотоож, дотуур цамц, унтлагын хувцас, татуурга, шилэн оймс. 
 
Сүүлийн үед дотуур хувцас өмсөөгүй юм шиг харагдахуйц нимгэн нийлэг, торго, торон материалыг гоёлын хэрэгцээндээ сонгож байна. Гэхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай гэдэг үүднээс хөвөн даавуу хэзээ ч хэрэглээнээс халагдахгүй. Хийц загварын хувьд нарийхан эмжээртэй хатуулгагүй, мөн шахагч, өргөгчтэй хөхөвчнүүд, та бидний “бенз” хэмээн нэрлэж заншсан танго загварын дотоож хамгийн их эрэлттэй байгаа гэнэ.

Титаник хөлөг онгоц

Хөлөг онгоцны сүйрэл нь хүний суут ухааны гайхамшигт зүйлийн сүйрэл хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тухайн үеийн сонинд энэ хөлөг онгоц живэшгүй гэж бичиж байлаа. Харин 1522 хүний хувь тавилангийн талаар мэдсэн хүн төрөлхтөн цочирдсон юм. Тэр үед 705 хүнийг л аварч чадсан байна.
1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд XX зууны хамгийн том осол болсон юм. Английн Саутгемптон боомтоос гарч Нью-Йоркийг чиглэн явж байсан зорчигч тээврийн "Титаник" хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн байна.

Боб Дилан - Энэ хорвоод мэндлэхдээ яараагүй ирсэн хүмүүс яарч үхдэг

Нэлээд хэдэн жилийн өмнө би сэтгэл зүйч эмч, зөвлөх Диверз Брэндэнтэй хамтран ажиллаж байх үед тэр намайг “сэхээний орон дээр хэвтэх” гэдэг дасгалыг хийлгүүлсэн юм. Энэ нь би өөрийгөө өнөө маргаашгүй үхэх нь тодорхой болчихсон, сэхээний тасагт хэвтэж байгаа өвчтөнөөр төсөөлөх ёстой дасгал байв. Тэгээд гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө эцсийн удаа өөртэйгөө уулзахыг хүсч тэднийг дуудуулсан, би тэдэнтэй сүүлчийн удаа уулзаж ярилцах гэж байна, “Энэ бол бидний сүүлчийн уулзалт, ингээд дахиж уулзахгүй” гэдгээ хэл хэмээн төсөөлүүлэв. 
 
Би энэ дасгалыг хийж байх үед өөрийн мэдэлгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж, хоолой минь гарахгүй, үг минь тасалдаад, хамар шархирч эхэлсэн.

Дэйл Карнеги - Юмыг ярилцагч хүнийхээ нүдээр хараарай

Хүн буруутай байж болно. Гэвч тэр өөрөө ингэж боддоггүй ажээ. Тэгэхээр илчлэх хэрэггүй. Тэнэг хүн хэн боловч ингэж чадна. 
 
Ухаантай бол хүнийг буруутгах биш ойлгохыг хичээдэг. Хүн болгонд өөрөөр байж үл болох тодорхой шалтгаан байдаг. Энэ далд шалтгааныг олж чадвал та түүний үйлдэл, магадгүй хувийн чанарыг нь тайлах түлхүүр оллоо гэсэн үг. Өөрийгөө түүний оронд тавиад үзэхийг оролд. "Хэрэв би түүний оронд байсан бол яах байсан бэ?" гэж өөрөөсөө асуувал цагаа хэмнэж, эрүүл мэндээ ч гамнахсан. Учир нь бид шалтгааныг нь сонирхож байвал үр дүнд нь илүү хүлцэнгүй ханддаг билээ. Тэрчлэн та хүмүүсийн харилцааны талаар их зүйлийг ойлгох болно.

Дэйл Карнеги - Энгийн нэг инээмсэглэл хүнд шинэ амьдралын найдварыг өгдөг

Дейль Карнеги нь 1888 оны 11 сарын 24-нд Америкийн Мисүри мужид тариачны гэр бүлд мэндэлжээ. 
 
Багшийн дээд сургуулийг төгссөний дараагаар худалдаачны ажил хийж мөнгө олох гэж оролдоод олонтоо бүтэлгүйдсэн Д.Карнеги сэтгэл санаагаар унаж амиа хорлох гэж ч үзэж байсан. Харин нэг удаа Олон улсын Христэд итгэгч залуучуудын байгууллагад элсэн орж, тэнд анх илтгэл тавьснаар нэрд гарах аяны гараагаа эхэлсэн. Түүний хийсэн уран илтгэлүүд, түүний бичсэн зохиол, бүтээл өнөөдөр дэлхийн залуучуудын амьдралд асар их нөлөөг үзүүлж тэдний амьдралыг өөрчилсөөр байгаа юм.

Тортнууд


Жижигхэн торт


Гайхалтай цагаан даашинзнууд

Дотуур хувцас №02


Ирина Шайкын загвар - Дотуур хувцас


Дотуур хувцас №01


Victoria's Secret - Миранда Керр

Австралийн загвар өмсөгч бүсгүй Миранда Керр одоо 27 настай. Түүнийг хорвоод мэндлэхэд эцэг, эх нь буйдхан жижиг хотод амьдрахаар Сидней хотоос нүүсэн гэдэг.
 
Керр багадаа жүчээнд морьтой тоглож өсчээ. Тэр том болоод малын эмч болно гэж боддог байж. Гэвч 13 настайдаа загвар өмсөгчийн нэгэн уралдаанд оролцсон нь түүний мөрөөдлийг өөрчилж, шууд л загварын ертөнц рүү оруулсан байна. Тэрхүү уралдаанд Миранда Керр гоо үзэсгэлэн, алхаа гишгээгээрээ эрс ялгарч түрүүлснийхээ дараа 14 насны төрсөн өдрөөрөө сэтгүүлийн нүүрэнд зургаа даруулахаар Сидней хот руу нисчээ.

Victoria's Secret 2011

2011-04-19

Энэ ертөнцөд юугаар ч дутагдаж гачигдахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог

Ордонд амьдардаг “Хааны угсаа” гэж дуудагддаг ер бусын онцгой нэг тоть байжээ. Тэр тоть их тансаг, маш үзэсгэлэнтэй. Түүний эзэн нь гүнж бөгөөд түүнд маш их хайртай. Тоть зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй ганган дэгжин сайхан харагддаг ба ёс журмыг сайн мэддэг учраас хоёулаа сайхан байдаг байв. Тэр цай уухдаа яавал сайхан төрхтэй байхаа анхаарч, явахдаа ч хааны төрхтэй, гуя ташаагаараа тал тал гуу найган хөнгөн алхалж, нэг алхам урагшилж зургаан алхам ухрах …..гэх мэт. Энэ тоть иймэрхүү маш дэгжин. Иймд түүнийг хатагтай тоть гэж дуудацгаадаг.
Хааны ордонд удаан амьдарсан, хааны гэр бүлийн нэг гишүүн юм. Тэр их сэргэлэн цовоо бас хүний хэлээр чөлөөтэй сайн ярина. Түүний тор нь их сүрлэг чимэглэгдсэн, алтаар хийж очир, алмааз, сувд, шүрээр товруу гарган урласан…өө маш олон эрдэнэсийн чулуутай.

Их Багш Чинхай - Хэн нь хэндээ туслав аа

Нэг эр гольф тоглож байгаад гэртээ ирэхэд эхнэр нь түүнээс 
- "Тоглоом чинь ямаршуухан болов" гэж асуухад нөгөө эр
- "Би ер нь дажгүй цохиж байсан л даа. Гэхдээ миний хараа бөмбөгөө хаашаа ниссэнийг ч олж харахааргүй болтлоо муудчихсан байна" гэхэд эхнэр нь
- "Жэк чи минь 75-тай шүү дээ. өөр яана гэж бодоов? Чи ер нь яагаад ахыг минь дагуулаад явж болдоггүй юм бэ?" гэхэд Жэк 

Их Багш Чинхай - Дур булаам нэрс

Орон сууцны цогцолбор барилгын нэгэн блокд олон хүмүүс хамтдаа амьдардаг байжээ. Нэгнийх нь эхнэр: 
- "Чи эндэхийг хараач. Манай хөршүүд өөрсдийнхөө эхнэрүүдийг их романтик өхөөрдөм нэрээр дуудах юм. Тэгэхэд чи намайг тэдэн шиг хэзээ ч дуудаж байсангүй" гэж нөхөртөө гомдоллов. 
- Тэд эхнэрүүдээ юу гэж дуудаж байх юм? Би хэзээ ч юу ч сонсож байгаагүй юм байна" гэж нөхөр нь хэлэв. Манай баруун талд амьдардаг нэгэн нь эхнэрээ 
- "Алимны бялуу" гэж дууддаг. Тэдний цаана амьдардаг нь эхнэрээ

Их Багш Чинхай - Өөрийн дотоод зөн совингоо сонс

Заримдаа бид сандран:
- "Өө, Бурхан минь. Би үүнийг хийж чадахгүй нь. Надад ганцхан өдөр байна, эсвэл хагас өдөр байна, надад өөр зүйл хийх хүсэл алга байна, би энэ зүйлийг л яг одоо хиймээр байна, бусад зүйл намайг шавдуулсаар байна” гэдэг. Хэсэг зуур бясалгасны дараа асуудал хаа нэгтээ алга болдог. Бид яагаа ч үгүй байхад сандарсан байдаг. Зүгээр тайван бай, “Т-А-Й-В-А-Н”. Тайван бай, хүүхэд минь. Тэгээд бүх зүйл зүгээр болно. 

Өөрийн дотоод зөн совингоо сонс. Заримдаа энэ хэцүү гэхдээ аль дуу нь илүү хүчтэй гэдгийг хараад, энэ хүчтэй зөн совин дээр бат зогс. 

Их Багш Чинхай - Онч үгс

Үнэн хэрэгтээ гэгээнтэн гэдэг нь эгэл энгийн гэсэн үг. Тэр ч бүү хэл хэн ч таньд хүндэтгэл үзүүлэх хэрэггүй, яагаад гэвэл та гэгээнтэн. Учир нь гэгээнтэн гэдэг бол бид энэ дэлхийд ирэхээсээ өмнөх бүх биеийн төрөлх дүр юм.

Энэ ертөнцийн бүхий л нууцыг, диваажингийн аливаа бүх эд баялгийг хүртэн эзэмшсэнийхээ дараа бид юунд ч шунахаа больдог.

Д.Данзанравжаа - Бие, хэл, сэтгэл гурав

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Сэтгэлийг амар амгалан болгох нь хүч зарцуулдаг ажил биш

Залбирал бол гагцхүү амар тайван болох. Амьдралын тань чухамхүү үндэс суурь, амьдралыг тань сэргээх ганц зүйл бол амгалан. 
 
Орчин тойрны амгалан, сэтгэлийн амгалан, сүнсний буюу жинхэнэ билгийн амгалан гэсэн гурван төрлийн амгалан байдаг. Гол нь энэ амгаланд хэрхэн хүрэх вэ? Хаа нэгтэй суугаад “Амар амгалан болох болтугай” гэж давтсанаар хэзээ ч амгалан болчихгүй. Юу хийх хэрэгтэй вэ? гэвэл үймрэл, самуурлын цаад шалтгааныг арилгах хэрэгтэй – тэгэхэд л амар амгалангийн үүр гийнэ. Буддын амьдралд ийм нэгэн түүх байдаг.

Би чамдаа хязгааргүй их хайртай

Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.

Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа. Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов.

Түүнд бас өөрийг нь ойлгох хүн хэрэгтэй

Амьтны дэлгүүрийн эзэн үүдэндээ “гөлөг худалдаалж байна” гэсэн пайз өлгөжээ. Иймэрхүү  рекламанд бага насны хүүхдүүд ихэвчлэн татагддаг билээ. Үнэхээр төд удалгүй нэг бяцхан хүү дэлгүүрийн үүдэнд нааш цааш холхиж холхиж зориг гарган хаалга татлаа.
Бяцхан хүү :“Гөлөг ямар үнэтэй вэ?”
Дэлгүүрийн эзэн: “$35-$40”

Д.Тэнүүн - Зөвхөн бусадтай хамт байх үедээ л хүн аз жаргалтай байгаагаа мэддэг

73 жилийн настай  нэгэн сонирхолтой судалгааг танилцуулах гэж байна. 1937 онд Харвардын их сургуулийн оюутнуудын  дунд аз жаргалыг хэрхэн ойлгодгийг  томъёолох санал асуулга явуулжээ. 
 
Тэр үеийн судалгаанд оролцсон оюутнуудын зарим нь  одоо амьд сэрүүн нас дээр гарсан ч судалгааг үргэлжлүүлсээр байгаа аж.  Шинжлэх ухаанд урьд өмнө хүний нэг насны амьдралын турш үргэлжилсэн ийм судалгаа гарч байгаагүй.

Би тэдэнд хайртай байсан юм

АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа дүүргийн нэгэн сургууль руу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ. 
 
Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичингууд ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахгүй тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой.

Э.Үржинханд - Сэтгэлийн ариусал

Үүрд амьдрах биш дээ би, үүрд үлдэхийг ч үл хүснэм
Үхэхэд минь гэрэлтсээр үлдэх нар сарны гайхамшгийг биширч
Өнө мөнхийн хурмаст мэт амгалангийн тэр ихэмсэглэлд
Үүрийн туяа мэт бодол юугаа тунгааж оршиюу би

2011-04-15

Жинхэнэ аз жаргалын мэдрэмж

Гэр бүл зохиож эцэг эх болно гэдэг бол амьдралд хүлээж байгаа том хариуцлагын нэг. Нөгөө утгаараа жинхэнэ аз жаргалын мэдрэмж байдаг. 
Зарим залуу хосуудын хувьд хүүхэд гэдэг бол бэлэн биш үеийн гэнэтийн шийдвэр байх нь цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд тэд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь байдаг. Гэвч хүүхэд гэдэг бол зүгээр нэг бэлэгдэл төдий зүйл биш. Түүнд эдлэх ёстой эрх гэж бас байдаг. Та 2 үнэхээр эцэг эх болохоор шийдсэн бол дараах зүйлсийг тооцоолсон эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.

2011-04-14

Yiruma - Love me

Төгөлдөр хуур яагаад ийм гоё тансаг, намуухан, гайхалтай байдгын бэ?

Б.Сарантуяа - Аав уул

Алс тэртээ уулсын оргилыг ширтэн зогсоно. Энэ уул хичнээн сүрлэг уудам бас агуу юм бэ. Эргэн тойрныхоо сүр хүчин болон дүнхийж байх агуу уулын энгэрт нар салхинаас, хүйтнээс, айдсаас гээд олон зүйлээс нуугдаж болох адил санагдана. 
 
Миний бага насанд аав гэдэг хүн түүний энгэр яг л талын энэ уул шиг, уулын энгэр хормой шиг уудам бас зайтай, ямарчиг зүйлээс хамгаалагдаж бас нуугдаж болох санагддагсан. Өнөөдөр аав минь өтөл сууж агуу өргөн цээжинд нь би хэдийнэ багтахаа больж. Магадгүй заримдаа аавтайгаа адил зэрэг өтөлж буй мэт сэтгэгдэл төрнө.

Х.Тэргэл - Санадаг аа эх орон оо

Хавар болоод бороо асгарахын сайхныг
Хачин гоё үнэр хамар цоргихын гоёыг
Хавсарга тавьж, шороо шуурөхын муухайг
Харанхуй битүү утаа униарын тортогийг
Сайхан, муухай бүгдтэй нь хамт
Санаж байдаг аа эх орон оо

Б.Сарантуяа - Төгөлдөр хуурч

Дэлхий цав цагаан өнгөнд сүлэгдэж цасан бүрхүүлээ нөмөрсөн өвөл цагийн цаанаа л жиндүүхэн хирнээ салхи шуургагүй тогтуун өдөр. Нэгэн кафен нэвт гэрэлтэх цонхоор доторх юм бүхэн тодхон харагдана. 
 
Цонхны харалдаа бага зэрэг өндөрлөж зассан тайзан дээр цав цагаан төгөлдөр хуурын дарвуул дороос гайхам аялгуу өндийн байх агаад энэ аялгууг тоглон буй эрхэм дөч гаран насны том хүнхэр нүдтэй, халзан духтай, их л царайлаг эр байжээ гэж болохоор нэгэн харагдана. Тэрээр энд үдэш бүр тоглодог чадварлаг нэгэн төгөлдөр хуурч билээ.