2011-04-06

Я.Нямсүрэн - Хүн болсон заяаны үнэтэй нь юу?

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлье
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд


Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу, олох нь юуг
Бодож нэг үзмээр

No comments:

Post a Comment