Хэрвээ таны дотуур хувцас тэртээ оюутан ахуйн үедээ өмсөж байсан нь хэвээрээ, хэрвээ таны хөхний даруулгын шөр сунасан байхыг ажиглахаа байсан бол та ганцаараа биш гэдэгтээ итгээрэй. Олонх эмэгтэйчүүд ийм зүйлтэй учирдаг юм. Тиймээс та дотуур хувцсаа шинэчлэх цаг ирлээ. Дотуур хувцсаа сонгохдоо та доорх хэдэн дүрмийг баримтлаарай.
- Та ядаж ганц хос чамин дотуур хувцастай байх ёстой. Хэрвээ та энгийн үед янз бүрийн өнгийн, янз бүрийн материалаар хийсэн хослол өмсдөг бол гоёмсог хослол заавал авах хэрэгтэй. Энэ нь онцгой үед танд их хэрэг болно. Та урьд өмнө нь хэзээ ч өмсөж үзээгүй загвар, өнгөтэй хослол аваарай. Сайхан дотуур хувцас өмсөхөд хүн өөртөө илүү итгэлтэй болдог юм шүү.
- Дотуур хувцас хувцасны цаанаас харагдах ёсгүй. Үүнд тууз, оёдол бүгд хамаатай. Дотуур хувцас гадуур хувцасны цаанаас гэрэлтвэл таныг хайнга, бүдүүлэг харагдуулна. Мөн дотуур хувцас нь хэт бариу байх, эсвэл үрчлээ үүсэх ёсгүй.
- Хөхний аяганы гадаад гоо сайхныг бус, хэмжээг нь харгалзан даруулгаа сонгоно. Жижигхэн хөхтэй эмэгтэйчүуд хөхийг хэт өргөсөн даруулга сонгох хэрэггүй.
- Дотуур хувцсыг нимгэн, нарийн материалаар хийдэг. Тиймээс зохих журмын дагуу арчилж, цэвэрлэнэ. Хамгийн эхлээд хөхний даруулгыг олон хоног дараалан өмсөх хэрэггүй. Гараар, даавууны нь онцлогийн дагуу угаана. Харин угаалын машины сэгсрэгчинд хийж хэрхэвч болохгүй.
- Хуучин дотуур хувцсаа тогтмол хаяж бай. Сунасан, урагдсан, таны бие хаанд огт зохимжгүй дотуур хувцсыг харамсах юмгүй шууд хогийн сав руу чулуудчих.
- Спортоор хичээллэх үед хөдөлгөөнд зориулагдсан тусгай хөхний даруулга өмсөнө. Энэ нь хөхийг цагаасаа эрт сунахаас хамгаалдаг.
- Биений өнгөтэй дотуур хувцас таны шүүгээнд заавал байх ёстой. Сүүлийн үед үүнийг янз бүрийн хэлбэр, өнгийн сонголтоор хийдэг болсон тул үүнийг муухай, моодноос хоцорсон гэж үзэж болохгүй.
- Мөрийг нь авдаг хөхний даруулга ав. Та үүнийг энгэр нь задгай даашинз, майкан дотор ч өмсч болно шүү дээ.
Хамгийн гол нь та дотуур хувцсаа сонгохдоо хэмжээндээ яг тааруулах хэрэгтэй. Хэрвээ та хоёр размерын хөхний даруулга өмсдөг хэрнээ гурван размерын харагдуулахыг хүсвэл өргөгч дэртэй даруулга сонгоорой.

Дотуур хувцасны өнгө эзнийхээ сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бор, шаргал арьстай эмэгтэйчүүд тод ягаан, хөх, нил ягаан гээд хурц өнгийн дотуур хувцас сонгох хэрэгтэй. Цагаан арьстай эмэгтэйчүүд тоорын, цайвар цэнхэр, бүдэг ягаан өнгийн дотуур хувцас аваарай. Харин хар, цагаан өнгийн дотуур хувцас бүх эмэгтэйчүүдэд зохидог юм.
No comments:
Post a Comment