Нэгэн ядуу гэр бүлд төрсөн ах, дүү хоёр байв. Адилхан нөхцөл байдалд өссөн хэрнээ энэ хоёр өөр өөр амьдралын замыг туулжээ. Ах нь амьдралын давааг биеэрээ үзэн туулж чадалгүй гэртээ л ядуу хэвээрээ байсан бол харин дүү нь докторын зэрэг хамгаалан, их сургуулийн алдартай багш болж чаджээ.
Энэ тухай сонсоод адилхан орчинд өссөн мөртлөө хэрхэн ингэж өөрөөр амьдрах болов гэдгийг судалж үзэв. Нилээд хугацаанд судлан сурвалжилсан сэтгүүлч маань ихэд сонирхолтой дүр зургийг олж илрүүлжээ.
Ахынх нь амьдардаг гэрээс “Хүсэл тэмүүлэл гэж хаана ч байдаггүй” гэж бичсэн жижигхэн зурвас олов. Сэтгүүлч ахаас нь тэр зурвасыг санаж байна уу хэмээн асуутал “Тийм ээ, санаж байна. Хүсэл тэмүүлэл гэж хаана ч байдаггүй юм. 20 гаруй жил энэ гэрт хэвтэж байгаа зурвасыг хэлж байгаа биз дээ. Би үргэлж тэр бичгийг харангаа энэ гэрт амьдарч ирлээ дээ”” хэмээн хариулжээ.
Харин амьдралдаа амжилтанд хүрэх рүү хүсэн тэмүүлсэн дүү нь инээмсэглэнгээ ингэж хариулав: ”Тийм ээ, тэр зурвасыг санаж байна. Би тэр зурвас дээр бичсэнээс өөрөөр амьдарсныг харж байгаа биз дээ? Хүсэл тэмүүлэл яг одоо энд байна гэж би үргэлж бодон амьдарсан”.
No comments:
Post a Comment