Бидний өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны гол бүтээгдэхүүн бол үнэртэй ус. МЭӨ 384-322 онд сайхан үнэртэй хатаасан цэцэг хэрэглэдэг байжээ. Итали гаралтай Иоганы Мариа Фарина 1709 онд Кёлын хотод анх үнэртэй усны үйлдвэрийг байгуулж, түүхий эд нь батраш, ингүүрс, агь, задь, нил, лиш, сарнай, жүржийн цэцэг, цеолонд ургадаг модны хатаасан холтос, нимбэг, жүржийн хальс байлаа. Үйлдвэрлэлийнхээ аргыг удтал нууж байснаас Кёлны тэр үеийн үнэртэй усны үйлдвэрлэлийн төв болж чаджээ. 1792 онд Кёлын хотыг Францчууд эзэлснээр уг нууцыг эзэмшиж нэр нь ч Франц болсон байна.
Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байжээ. Танд сонирхуулахад эртний Египетийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхдэг байсан байна. Дэлхийн үнэртэн гоо сайхны түүхэнд Францчууд асар их хувь нэмэр оруулсан.
Дундад зууны үед Францын хатагтай нар сүрчгийг бээлийндээ шингээн хэрэглэдэг байсан бол гарамгай жанжин Напелон Бонапарт тулалдаан бүрийнхээ өмнө өөр өөр сүрчиг түрхдэг байжээ. Түүний энэ үйлдлийг түүхчид тайлбарлахдаа тэрээр цацсан сүрчгээрээ дайсныхаа сэтгэлзүйд тодорхой нөлөө үзүүлдэг байсан гэжээ.
Дэлхийн үнэртний урлагийг Америкийн, Европын гэсэн 2 урсгалд хуваан авч үздэг. Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, маш нарийн загварын савалгаатай, хялбар биш үйл ажиллагаатай. Харин Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн хэрнээ цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдалтай байдаг гэнэ.
No comments:
Post a Comment