Нэг эр гольф тоглож байгаад гэртээ ирэхэд эхнэр нь түүнээс
- "Тоглоом чинь ямаршуухан болов" гэж асуухад нөгөө эр
- "Би ер нь дажгүй цохиж байсан л даа. Гэхдээ миний хараа бөмбөгөө хаашаа ниссэнийг ч олж харахааргүй болтлоо муудчихсан байна" гэхэд эхнэр нь
- "Жэк чи минь 75-тай шүү дээ. өөр яана гэж бодоов? Чи ер нь яагаад ахыг минь дагуулаад явж болдоггүй юм бэ?" гэхэд Жэк
- "Гэхдээ тэр чинь 85-тай шүү дээ, тэгээд ч гольф тоглохоо больчихсон" гэв. Тэгтэл эхнэр нь
- "Гэхдээ түүний хараа маш сайн, ядахдаа л бөмбөгийг чинь харж өгөхгүй юу" гэжээ.
Маргааш нь Жэк гольф тоглохдоо хадам ахыгаа хамт авч явжээ. Тэгээд ах нь харж, Жэк цохитол бөмбөг нь бас л хаа нэгтээ алга болжээ. Жэк ахаасаа
- "Та харж амжив уу?" гэхэд
- "Тиймээ тийм би харсаан, харсан." гэжээ.
- "Тийм үү? Тэгээд хаана байна?" гэж Жэк асуухад - "Харин ээ, би мартчихлаа." гэж хариулжээ.
No comments:
Post a Comment