2011-04-13

Хамгийн том дутагдал нь түүний хамгийн том давуу тал

Томоохон авто машины ослоор зүүн гараа алдсан хэрнээ жудо сурахаар эрс шийдсэн аравхан настай хүү нэгэн настайвтар япон багшид шавь оржээ. Хүү өөрөө ч төсөөлж байгаагүйгээр амжилттай суралцаж эхлэв. Гурван сарын турш заахдаа багш нь түүнд зөвхөн нэг л хөдөлгөөн заадаг байв.
- "Багшаа," хэмээн хүү гайхсан байдалтайгаар асуун, "та надад өөр хөдөлгөөн заахгүй юм уу?"
- "Чиний мэдэхээр энэ бол зөвхөн нэг л хөдөлгөөн, гэхдээ энэ хөдөлгөөн л зөвхөн чамд хэрэгтэй ганц хөдөлгөөн байх болно" хэмээн багш нь хариулав. Хэдий багшийнхаа хэлснийг сайн ойлгоогүй ч гэсэн тэр хүү багшдаа итгэсээр цааш үргэлжлүүлэн суралцав. Хэдэн сарын дараа, багш түүнийг анхных нь тэмцээнд оролцуулав.

Харин түүнийг гайхшруулсан зүйл нь тэрээр эхний хоёр барилдаандаа төвөггүйхэн ялав. Гурав дахь барилдаан жаахан удааширч эхэлсэн авч хэсэг хугацаа өнгөрөхөд өрсөлдөгч нь тэвчээр алдан хайнга хөдөлснөөр хүү ялалтыг авчээ. Хүрсэн амжилтандаа итгэж ядан байсан тэрээр нэг л мэдэхэд аваргын төлөө барилдах болчихсон байв. Харин энэ удаад түүний өрсөлдөгч түүнээс том, хүчтэй бөгөөд туршлагатай нэгэн байв. Ихэд удалгүй хүүг өрсөлдөгч нь илт давамгай ялж эхлэв.

Түүнийг бэртчих вий гэсэндээ шүүгч тоглолтыг түр завсарлав. Тэрээр тоглолтыг зогсоох гэж байсан хэдий ч хүүгийн дасгалжуулагч эсэргүүцэн:
- "Хэрэггүй, түүнийг үргэлжлүүлэн барилдуул" хэмээв.
Барилдаан үргэлжлээд удаагүй байхад, түүний өрсөлдөгч ноцтой алдаа гарган хамгаалалтаа сулруулжээ. Тэрхэн зуур хүү өөрийн ганц чаддаг хөдөлгөөнөө хийн түүнийг шидэв. Ингээд хүү энэ тэмцээнд ялсан бөгөөд аваргын цомыг хүртсэн билээ. Гэрлүүгээ буцах замдаа хүү багштайгаа барилдсан барилдаан болгон, хийсэн хөдөлгөөн бүрийнхээ талаар ярилцан явав. Гэнэт хүү байж ядаж байсан сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган багшаасаа асуув:
- "Багшаа, би яаж ганцхан хөдөлгөөн мэддэг байж энэ тэмцээнд түрүүлчихэв ээ?"
- "Чамайг энэ тэмцээн түрүүлэхэд нөлөөлсөн хоёр том хүчин зүйл бий," хэмээн багш 

Ингээд хүүгийн хамгийн том дутагдал нь түүний хамгийн том давуу тал болон хувирчээ.

No comments:

Post a Comment