Бид бүхэн аливаа зүйлийг олон өнцгөөс хардаг. Жишээ нь тал устай шилэн савыг нэг хэсэг нь "тал нь дүүрэн" гэж, нөгөө хэсэг нь "тал нь хоосон" хэмээн дүгнэхтэй адил утгатай юм.
"Хүнд үеүд хэзээ ч мөнх бус. Чадалтай хүмүүс мөнхөрдөг!" номын зохиолч Роберт Шуллер асуудлуудыг хэрхэн өөдрөг, эерэг өнцгөөс нь харж болох талаар дараах зөвлөмжүүдийг өгсөн байна:
1. Хүн л юм бол асуудал байгаа
Магадгүй та өөрийнхөө ажилд сэтгэл дундуур байж болно. Гэтэл та ажилгүйчүүдийн эгнээнд бус ажилтай байгаа нь сайхан бус гэж үү? Ихэнх хүмүүс ойлгохдоо амжилтанд хүрсэн хүмүүс ямар ч асуудалгүй гэж буруугаар бодож явдаг. Хүн бүрт асуудал байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
2. Асуудал болгон хязгаарлагдмал хугацаанд оршдог
Уул болгон өөрийн ноён оргилтой, хөндий болгон өөрийн нам дор газартай. Үүнтэй адилхнаар амьдрал нь өгсдөг, урууддаг. Хэнбугай ч бүхий л цаг хугацааны туршид үргэлж өгсөж байсангүй, бас бүхий л цаг хугацаанд дандаа уруудаж байсангүй. Асуудлууд нь урт удаан хугацааны туршид шийдвэрлэгдэх бий. Таньд тулгарсан асуудлууд мөнхөд оршихгүй харин Та мөнхөд амьдарна.
3. Асуудал болгон эерэг боломжийг агуулдаг
Зоосонд хоёр тал байдаг. Хэн нэгний асуудал нь нөгөө хүнд сонирхолтой боломж ч байж болно. Хүмүүс өвддөг учраас эмнэлэгүүд, машин эвдэрдэг учраас засварын газрууд, зарим хүмүүс хууль зөрчдөг учраас шүүгчид байдаг. Шуллерийн бичсэнээр, "чадал"-тай хүмүүс асуудалд эерэг талаас нь ханддаг. Гол нь тэд асуудлыг зохицуулж чаддагт оршдог байна. Бид асуудлыг бараг хянаж чадахгүй боловч өөрсдийнхөө асуудалд хандах хандлагаа хянаж чаддаг байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

No comments:
Post a Comment