"Sony" корпорацийн захирал Морита бол зэмлэх, шийтгэх арга барилыг гайхамшигтай сайн эзэмшсэн, ажил амжилт нь оргилж яваа бизнесмэн билээ.
Цахилгаан бараа үйлдвэрлэн байр сууриа олсон "Sony" корпорацийн хувьд cd тоглуулагч гэдэг бол яах аргагүй голлох бараанд орно. Нэгэн удаа "Sony" корпорацийн удирдах зөвлөл Зүүн өмнөд азид байрлаж байгаа борлуулалтын салбар компанид нь асуудал гарсныг мэджээ. Тэгээд холбогдох мэдээ баримтыг яаралтай цуглуулсны үндсэн дээр борлуулалт буурсан шалтгаан нь cd тоглуулагчийн сав баглаа боодолд байгааг олж тогтоожээ. Салбар компани ч яаралтайгаар бараа бүтээгдэхүүнийхээ хайрцаг савыг сольж асуудлыг тэр дор нь шийдсэн боловч Морита энэ үүнийг зүгээр ингээд өнгөрөөсөнгүй.
Тэрээр салбарынхаа захирлыг удирдах зөвлөлийн хурал дээр ирж, алдаа гаргасан тухайгаа илтгэ гэсэн тушаал өгчээ. Хурлын үеэр Морита түүнийг бүх л корпорацийн өмнө маш том буруутай хэмээн загнажээ. Салбарын захирал нь нас өндөр гарсан, "Sony" корпорацид олон жил ажилласан хэдий ч ийм олон хүний өмнө ингэж хатуу ширүүн зэмлэл сонсож байгаагүй тул биеэ барьж тэвчилгүй нулимс унагаж суулаа. Удирдах зөвлөлийн гишүүд ч даргаа арай дэндүүлж байна гэж бодоцгоов.
Хурал тарсны дараа салбар компаний захирал “ер нь тэтгэвэртээ гаръя байз” гэсэн бодол өвөртлөөд хамгийн сүүлд танхимыг орхин гарах гэж байтал ерөнхий захирлын нарийн бичгийн дарга түүнийг хоолонд урив. Салбарын захирал сэтгэл санаа тавгүй байна хэмээн татгалзтал нарийн бичгийн дарга түүнийг чирэх нь холгүй дагуулж явсаар ресторанд орлоо.

Салбарын захирал гайхан:
- Би чинь компанидаа хаягдаж байгаа хүн шүү дээ. Чи намайг дайлж яах гэсэн юм бэ? гэвэл нарийн бичгийн дарга:
- Өнөөдөр ч яахав ерөнхий захирал таныг аргагүй буруу ажилласан болохоор чинь л зэмлэлээ. Гэхдээ захирал таны компанид оруулсан хувь нэмрийг огтхон ч мартаагүй. Таныг зэмлэл сонсоод сэтгэл санаа нь таагүй байгаа байх гэсэндээ хурлын дараагаар намайг дуудан таныг хоолонд урь гэсэн тусгай даалгавар өгсөн юм шүү дээ гэлээ. Өвгөн захирал залуу нарийн бичгийн дарга хоёр хоолоо тайван идэж, удаан тухалжээ. Нарийн бичгийн дарга салбарын захирлыг хангалттай зоригжуулсан тул өвгөний сэтгэл санаа ч уужраад л явчихав.
Хоол идээд ганц хоёр хундага виски тогтоосны дараа нарийн бичгийн дарга өвгөн захирлыг гэрт нь хүргэж өгөв. Өвгөн гэрийнхээ хаалгаар дөнгөж шагайв уу, үгүй юу эхнэр нь уулга алдан угтаж:
- Танай компани ч чамайг үнэхээр их хүндлэх юмаа гэсэнд өвгөн бүр гайхаж хоцров. Яагаад эхнэр нь ёжлож байгаа юм шиг ингэж хэлдэг билээ? Энэ үед эхнэр нь зочны өрөөнөөс амьд цэцгийн баглаа, ил захидал 2 барьсаар гарч ирэв. Тэгээд:
- Өнөөдөр чи бид хоёр гэр бүл болоод 20 жил болж шүү дээ. Чи мартчихсан байх тийм үү? гэв. Япончууд ажилдаа улайран зүтгэхдээ эхнэрийн төрсөн өдөр, гэр бүл болсны тэмдэглэлт ойг мартах нь энүүхэнд байдаг тул өвгөн үнэхээр мартсан байжээ. Гэсэн хэдий ч өвгөн гайхан:
- Тэгээд энэ чинь компанитай ямар хамаатай юм бэ? гэж асуув. Эхнэр нь ч түүнд тайлбарлаж өглөө. "Sony" корпораци ажилчдынхаа төрсөн өдөр, гэр бүл батлуулсан өдрийг тэмдэглэж авдаг бөгөөд тэмдэглэлт өдөр болоход цэцэг, бэлэг сэлт явуулж баяр хүргэдэг уламжлалтай байсан ажээ. Гэхдээ энэ удаагийн цэцэг ихээхэн онцлогтой цэцэг байлаа. Юу гэвэл энэ цэцгийн баглааг ерөнхий захирал Морита өөрийн нэрийн өмнөөс явуулсан бөгөөд ил захидал дээр нь өөрийн гараар түүний компанид оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа дурдан, цаашид ч мөн компанидаа өөрийн чадал хүчийг дайчлан ажиллана гэдэгт итгэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөсөн байжээ.
Морита бол зэмлэх буруушаах арга барилыг төгс эзэмшсэн хүн юм. Тэрээр компаний эрх ашгийн тулд, алдаа гаргасан хүнийг хайр найргүй хатуу зэмлэдэг хэдий ч өвгөн салбарын захирал шиг олон жил ажилласан, ажилдаа дадлага туршлагатай хүмүүсийг зэмлэснийхээ дараагаар өөртөө итгэх итгэлийг нь баталгаажуулж, ажилдаа улам илүү халуун сэтгэлээр ханддаг болгохын тулд заавал ямар нэгэн байдлаар түүнийг хүндэтгэж явдгаа илэрхийлж байдаг юм.

Дүгнэлт:
Хүн болгонд янз бүрийн зүйлс хэрэгцээтэй байдаг. Зарим нь хэн нэгнээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэдэг бол зарим нь бусдаар хүндлүүлэх гэж ямагт хичээдэг. Нэг хэсэг нь амжилт бүтээлийн төлөө зүтгэж байхад нөгөө хэсэг нь хайр дурлалд тэмүүлж байдаг. Ямар ч байсан хүнд бодит хэрэгцээнээс илүү сэтгэлийн хэрэгцээ тун ч чухал. Удирдах ажил хийж байгаа хэн ч гэсэн ажилчнаа эдийн засаг, бодит хэрэгцээгээр хангаад зогсохгүй өөрийгөө хүндлүүлж, ажилтандаа өөрийнх нь хийж байгаа ажлыг чухал хэрэгцээтэй юм шүү гэдгийг мэдрүүлж байх хэрэгтэй. Ажилтандаа зөв цагт нь зөв өгсөн сэтгэл санааны дэмжлэг ямар ч шагнал урамшуулалаас илүүтэй ажиллах хүчийг нь сэргээж, тэмцлийн зоригийг нь бадраадаг юм.
No comments:
Post a Comment