2011-04-10

Дэлхийн хамгийн аюултай амьтан

Дэлхийн хамгийн аюултай амьтан бол шумуул. 
Шумуул жилд хоёроос гурван сая хүний аминд хүрдэг. Шумуул дэлхий даяар тархсан ч ялангуяа Хойд Америк, Ази, Африк тивд хамгийн их. Эрэгчин шумуул цус сордоггүй, зөвхөн эмэгчин шумуул хүнийг хатгадаг ажээ.
Хамгийн аюултай шумуул баруун Нил мөрний дагуух нутгаар элбэг. Тэндхийн шумуул хүнийг хатгах үеэр цусыг шингэлэх вирус биед нэвтэрдэг. Хэдэн өдрийн дараа хатгуулсан хүн өндөр халуурч нас барах аюулд хүртэл өртдөг  гэнэ. Зааныг хүртэл унагах чадалтай эмэгчин шумуулуудад хатгуулсан амьтад дөнгө хумхаа, хумхаагаар өвчилдөг аж, Африк, Өмнөд Америк, Төв Америк, Мексик болон Ази тивийн нэлээд оронд жил бүр 700 сая гаруй хүн шумуулд хатгуулсны улмаас хоёроос гурван сая нь амиа алддаг гэсэн судалгааг гаргажээ.

No comments:

Post a Comment